10/04/2025
💧УС БОЛ ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН НУУЦ💧
1. Ус бол хүний биеийн үндсэн бүрэлдэхүүн
💧Насанд хүрсэн хүний биеийн 60-70% нь ус байдаг.
💧Тархины 75%, булчингийн 75%, цусны 83% нь уснаас бүрддэг.
2. Ус биеийн “тээвэрчин” юм
💧Ус нь шим тэжээл, эрдэс бодисыг эсүүд рүү зөөж, эсүүдээс хорт бодисуудыг гаргадаг.
💧Цусны гол найрлага нь ус учраас хүчилтөрөгч, шим тэжээлийг бүх биеэр түгээхэд чухал.
3. Ус биеийн температурыг зохицуулдаг
💧Хөлсөөр дамжуулан биеийн халууныг тогтворжуулдаг.
💧Халуун орчинд ус дутагдахад биеийн халуун нэмэгдэж, эрүүл мэндэд аюултай болдог.
4. Ус хоол боловсруулахад оролцоно
💧Хоолны шингэц, ходоодны шүүс ялгаралт, өтгөн ялгаруулалт зэрэгт ус зайлшгүй хэрэгтэй.
💧Ус сайн ууснаар өтгөн хаталтаас сэргийлдэг.
5. Ус дутагдахад ямар шинжүүд илэрдэг вэ?
💧Ам цангах, арьс хуурайших
💧Толгой өвдөх, ядрах, анхаарал төвлөрөхгүй болох
💧Шээсний өнгө бараан болох
💧Хоолны дуршил буурах
6. Хэр их ус хэрэгтэй вэ?
💧Дундаж хүн өдөрт 1.5-2.5 литр ус уух шаардлагатай.
💧Гэхдээ энэ нь нас, жин, үйл ажиллагааны төрөл, цаг агаар зэргээс хамаарч өөр өөр байдаг.
WE TAKE CARE OF YOU❤️
#Усцэвэршүүлэгч #Цэвэрус #Шүлтлэгус #шүршүүрийншүүлтүүр #эрдэстус #цоргот