“Taste of London”, “Taste of Chicago”, “Taste of Atlanta” гэх мэтчилэн дэлхийн хотууд жил бүр өөрсдийн хотын хамгийн шилдэг ресторан, хамт олныг шалгаруулдаг нэр хүнд бүхий өдөрлөг юм.
“Taste of UB" өдөрлөг манай оронд 2013 оны 8 дугаар сарын 31- 9 cap 1-нд анх удаа зохиогдох гэж байна. Park-d зохиогдох энэхүү олон улсын жишиг бүхий амталгааний өдөрлөгт хүрэлцэн ирж Улаанбаатар хотын шилдэг 50-10
0 ресторан, бакери болон төрөл бүрийн хоолны газруудын хамгийн шилдэг нэрийн хоолнуудыг нэг дор амтлах боломж тохиож байна.
Эрхэм та энэ өдөр 200–300 төрлийн нэрийн хоол, амттан, зуушыг амтлан “LIKE” үнэлгээг таалагдсан хоол, амттандаа өгөөрэй. Ингэснээр хамгийн олон “LIKE” цуглуулсан байгууллага, хамт олон энэхүү өдөрлөгийн шилдэг шагнал болох "Taste of UB 2013-Best of the Best" шагналийн эзэнээр тодрох юм.
Өдөрлөгт урилгаар хамтлаг дуучид таны амтлах чадварыг дээшлүүлэх аялгуут дуугаар энэ өдрийг хөгжөөн, ая дуугаа өргөхөөс гадна оролцогч байгууллагуудын нэрэмжит хөгжөөнт тэмцээнүүдийг зохион явуулах юм.
Гэр бүл, найз нөхөд, хамт олноороо амралтын өдрөө ая тухтай, хөгжөөнтэй, зугаатай, хотын хамгийн амттай хоол бүрийг амсаж 1 өдрийг өнгөрөөх “Taste of UB” өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хамтдаа Улаанбаатар хотын хамгийн амттай хоол бэлтгэдэг Шилдэг рестораныг тодруулцгаая. Харин та амтлах чадвараа эцэс дээр нь тавиад, ходоодоо чөлөөлөөд ирээрэй
2013 оны 8 дугаар сарын 31, 9 cap 1
Park-d
Зохион байгуулагч: Бэнзэл ХХК