Wonder Kids cafe

Wonder Kids cafe ☎️ 80846757 🤗

01/10/2025

10 сарын 9ны 11:40-13:40 сайн цаг суларлаа асууж байсан хүмүүс холбогдоорой🤗
☎️ 80846757

08/08/2025

🤗Намрын сарууд нь хүүхдийн үсны найрын сарууд болохоор хэрэгтэй мэдээлэл та бүхэндээ хүргэе🤗

Сэвлэг үргээх ёсон
Сэвлэг үргээх, даахь авах, өрөвлөг үргээх гэх зэргээр нэрлэдэг эдгээр нь Монголчуудын эртний уламжлалт олон ёс заншлын нэгэн. Өрх гэрт тохиолдож буй чухал баяруудын нэг болсоор иржээ. Эхээс төрөөд хүүхдийн толгойд ургасан (нялх) үсийг даахь гэдэг.
Нялх үсийг авах учир
Нялх үсийг авахгүй бол хүүхдийг ууртай, ухаан муутай болно гэж үздэг байжээ.
Зарим газар үр хүүхдээ өхөөрдөн, зарим нь бэлэгшээх утгаар эврийг үлдээдэг заншилтай. Зарим нь эвэр тавихыг дурын асуудал ч гэдэг аж.
Эвэр тавих ёсон
Унаган сэвлэг үргээхдээ эвэр тавьж ирсэн заншилтай. Газар газрын ёс заншил өөр өөр байдагтай нэг адил эвэр тавихад ч бас тус тусын утгатай.
Хүүхдийн эврийг газар газарт өөр өөрөөр нэрлэдэг. Эвэр гэдэг нь хүүхдийн толгойн оройн хоёр талд хуруу дарам хэмжээний газар унаган үсийг гар хүргэлгүй орхисныг хэлдэг. Үүнийг монголын баруун аймгуудад эмэгтэй хүүхдийнхийг сонжуу, эрэгтэй хүүхдийн духан дээр гурван хуруу дарам үс үлдээснийг согсоо гэдэг. Ингэж үс үлдээдгийн учрыг дараахь байдлаар тайлбарладаг. Юу вэ? гэвэл:

Хүүхдийн үс (даахь) авах үед байх ёстой юмуу ирэх ёстой хүн нь байгаагүй бол тэднийг хүлээж үс (эвэр) үлдээдэг.

Даахь (нялх үс)-ийг нь авч байгаа болохоор хүүхдийг өхөөрдөж, билэгшээдэг .

Хүүхдийн үс авах ёс нь нутаг нутагт арай өөр өөр заншилтай.

Хүүхдийг бага насанд нь багтаан үсэнд нь хүрдэг. Эрэгтэй хүүхдийг 3, 5 буюу сондгой насанд буга урамдах цагаар, эмэгтэй хүүхдийг 2, 4 гэсэн тэгш насанд нь хөхөөн дуугарах цагаар үс (даахь)-ийг нь авдаг. Энэ нь хүүхэд мэдээ орж, өөртөө зориулан баяр хийж буйг мэдрэх чадвартай болсон үе юм.

Энхрий (эхнэр) хүүхдийн даахийг 7 юмуу 9 насанд нь зөвхөн засах маягтай дөнгөж хүрдэг байжээ. Тухайн айл ууган хүүхдийн даахийг хэдэн насан дээр нь авна вэ? дараагийн хүүхдийнхээ даахийг тэр насан дээр нь авдаг ёсон одоо ч бий.

Хүүхдийн даахь үргээх сар, өдрийн сайныг сонгоно. Энэ өдөр хүүхдийн ах дүү, төрөл төрөгсөд болон хүндтэй хүмүүс, улмаар сэвлэгий нь үргээх хүүхдийн ивээл жилтэй хүнийг урина. Харин зарим нутагт дөрөв дэх өдөр хүүхдийн даахийг авдаггүй байсан байжээ. Учир нь энэ өдрийг хүний хишиг өдөр гэж үздэгтэй холбоотой гэдэг.

Сонгосон сайн өдрийнхөө өглөөгүүр буюу үдээс өмнө ах дүү, садан, найз нөхдөө цуглуулан ширээ засаж, идээ будаа өргөөд хүүгээ гоё хувцаслан, ширээний тэргүүнд суулган ёслолыг гүйцэтгэнэ.
Хүүхдийн үсэнд гар хүрэхийн өмнө арц, хүж уугиулан хайчаа ариулна. Гэрийн баруун хойно хүүхдийн ивээл жилтэй хүн сууна. Энэ хүн энэ айлын хамгийн хүндтэй хүн болдог.
Хүүхдийг эцэг юмуу өвөө эсвэл найрын ахлагч “За одоо хүүгийнхээ даахийг үргээе” гэнэ. Хүү босно. Зарим нутагт өвөг эцэг юмуу эцэг нь зарим нутагт хүүхдийн ивээл жилтэй хүн эхэлж даахинд гар хүрч, модон хутгаар үс хусч буй дүр үзүүлэн толгойн баруун талаас эхлэн гар хүрнэ. Дараа нь бариулд нь хадаг уясан хайчаар магнай талаас нь хэсэг үс хайчлаад хадганд бооно. (Үүнийг эмчилгээнд хэрэг болно гэдэг). Тэгээд аягатай сүүнээс хүүхдэд амсуулж “Урт наслан, удаан жарга”, “Урт настай, удаан жаргалтай, аавдаа ачтай, ээждээ тустай, төр улсдаа зүтгэлтэй, түмэн олны манлай болж яваарай” гэж ерөөнө.
Үүний дараа хүүхдийг эцэг, эх, ахмад хүмүүс, зочдын урдуур нар зөв тойруулж явуулахад хүн бүр үснээс нь авч (үргээж), хадаганд нэмэн боож хадгална.
Хүүхдэд бэлэг өгнө. Хүүхдийн “толгойг мялааж” халзан цагаан хонь юмуу хурга амладаг байжээ. Орчин үед тоглоом, харандаа, бичгийн хэрэглэл, үсний тууз, тэмдэг, чихэр боов, мөнгө төгрөг өгч болдог. өгөх бэлэг өөр өөр байдаг.

Хүүхдийн үс авах үеэр багахан хэмжээний найр хийдэг. Энэ найранд заавал байх ёстой идээний зүйл нь цагаалга юм. Цагаалганаас хүн бүгд амсан, ирсэн хүүхэд бүгдэд аяга, аягаар өгч будаалдаг ёстой билээ.
Ингээд зочинд идээ цагаа барьж дуу хуур болно. Найрын үеэр хүүхдүүд барилдуулж, даага уралдуулдаг байжээ. Мөн өрөвлөгийн ерөөл хэлдэг ёстой байсан байна.
Монголчууд үс гэзгийг задгай тавьж ширэлдүүлэхийг нас богиносно, буян хишиг барагдана гэж цээрлэдэг байсан учраас даахиа авхуулсан хүүхдийн сэвлэгийг сүлжиж үзүүрт нь тэмээний ноосон утас, сур юмуу цацгаар боодог. Уй гашууд автсан хүн үсээ задгай тавьдаг гэж үздэг байжээ.
Эртний монголчууд эврийг сүлжиж, сур, шүр, цацаг гэх мэтийг үзүүрт нь зүүж гоёдог байжээ.
Хүүхдийн сэвлэгэнд хүрэх хүмүүс эхлээд заавал сүү амсаж, сэвлэгэнд хүрч байхдаа ямагт сайн сайхан ерөөл хэлж урамшуулдаг.

Сэвлэгийг нь анх хөндөх хүн нь тухайн хүүхэдтэй ивээл жилтэй, сэтгэл санаа ариун, нас буян нь тогтсон, нутаг усандаа нэр хүндтэй, ёс заншлаа мэддэг, буян ухаан нь зөв хүн байх хэрэгтэй. Энэ хүн хүүхдэд эхэлж сүү амсуулаад, магнайг нь сүүгээр мялаасны дараа бүсгүй хүүхдийн зүүн шанааны, бүстэй хүүхдийн баруун шанааны үсэнд модон хутгаар хүрч домноно. Модон хутга хүргэсний дараа удаан хугацаанд эдэлж, хор нь гарсан үйлийн хайчаар үсийг нь авдаг. Шинэ хайч огт хэрэглэдэггүй.
Хүүхдийн ээж модон тавган дээр хадагтай хайчаа тавиад хөндсөн үсийг хадагны үзүүрт бооно. Хүүхдийн сэвлэгийг маш сайн хадгалж, өвчин ороох үед домын чанартай хэрэглэнэ. Жишээ нь: хамраас цус гараад тогтохгүй үед сэвлэгний үсийг шатаагаад хярвасыг нь үнэртүүлэхэд цус тогтдог.

⭐️🎉Манай хүүхдийн кафе нь баяр наадмын өдрүүдээр хэвийн ажиллахаар байгаа шүү 🌟Хөөрхөн үрсийнхээ төрсөн өдөр, сэвлэг үрг...
08/07/2025

⭐️🎉Манай хүүхдийн кафе нь баяр наадмын өдрүүдээр хэвийн ажиллахаар байгаа шүү 🌟
Хөөрхөн үрсийнхээ төрсөн өдөр, сэвлэг үргээх баярыг манайхыг сонгон үйлчлүүлээрэй.🎉🥰

☎️ 80846757

17/06/2025

🎉🥰 6,7-сарын захиалгаа авч байна шүү🥰🎉

🎉Нэг насны төрсөн өдөр
🎉100 өдрийн баяр
🎉Хүүхдийн төрсөн өдөр
🎉Сэвлэг үргээх ёслол
🎉Хүүхэдтэй холбогдолтой бүхий л баярын арга хэмжээг зохион байгуулахад манай хамт олон танд туслах болноо

Манай багц меню үнэд
💁🏻‍♀️ Хүлээн авалтын заалны 3-н цагын түрээс
💁🏻‍♂️ Амт чанартай буфет хоол
💁🏻‍♀️ Хүүхдэд зориулсан тоглоом
💁🏻‍♂️ Тайз засалт,чимэглэл
💁🏻‍♀️ Мэргэжлийн хөгжим, микрофон
💁🏻‍♂️ Зураг тавих хэсэг
💁🏻‍♀️ Дээд талдаа 50н хүн хүлээн авах хүчин чадалтай
💁🏻‍♂️ Авто машины зогсоол

☎️Захиалга өгөх утас: 80846757 , 99076757

#төрсөнөдөр

22/05/2025

5сарын 24ны цагийг асууж байсан хүмүүс холбогдоорой цаг суларлаа 🤗
☎️ 80846757

19/05/2025

🎉🥰 5,6-сарын захиалгаа авч байна шүү🥰🎉

🎉Нэг насны төрсөн өдөр
🎉100 өдрийн баяр
🎉Хүүхдийн төрсөн өдөр
🎉Сэвлэг үргээх ёслол
🎉Хүүхэдтэй холбогдолтой бүхий л баярын арга хэмжээг зохион байгуулахад манай хамт олон танд туслах болноо

Манай багц меню үнэд
💁🏻‍♀️ Хүлээн авалтын заалны 3-н цагын түрээс
💁🏻‍♂️ Амт чанартай буфет хоол
💁🏻‍♀️ Хүүхдэд зориулсан тоглоом
💁🏻‍♂️ Тайз засалт,чимэглэл
💁🏻‍♀️ Мэргэжлийн хөгжим, микрофон
💁🏻‍♂️ Зураг тавих хэсэг
💁🏻‍♀️ Дээд талдаа 50н хүн хүлээн авах хүчин чадалтай
💁🏻‍♂️ Авто машины зогсоол

☎️Захиалга өгөх утас: 80846757 , 99076757

#төрсөнөдөр

Алтан хайчны амыг нээж Амь насыг нь даатгаадМөнгөн хайчны амыг нээж Мөнх насыг нь даатгаж    Сэргэлэн хонгор дүүгийнхээ ...
06/05/2025

Алтан хайчны амыг нээж
Амь насыг нь даатгаад
Мөнгөн хайчны амыг нээж
Мөнх насыг нь даатгаж
Сэргэлэн хонгор дүүгийнхээ
Сэвлэг даахийг нь үргээе!
Хурай Хурай Хурай

🎉4,5-р сарын захиалгаа авсаар байгаа шүү🤗☎️ 80846757, 99076757
18/04/2025

🎉4,5-р сарын захиалгаа авсаар байгаа шүү🤗
☎️ 80846757, 99076757

Address

Zaisan Road, Astra Place
Ulaanbaatar
17023

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00
Sunday 10:00 - 20:00

Telephone

+97680846757

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Wonder Kids cafe posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Wonder Kids cafe:

Share