UNIQ instant coffee mix

UNIQ instant coffee mix Big Wig Co., Ltd

Дэлхийд танигдах Монгол брэнд гэсэн уриатайгаар бид 2012 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Хамтран ажиллах утас: 976-9011 0002

Ээжийгээ дээдлэхгүй юм бол толгой байгаад яах юмЭх орноо хайрлахгүй юм бол иргэн байгаад яах юмАрд түмнээ хүндлэхгүй юм ...
26/01/2019

Ээжийгээ дээдлэхгүй юм бол толгой байгаад яах юм
Эх орноо хайрлахгүй юм бол иргэн байгаад яах юм
Ард түмнээ хүндлэхгүй юм бол ухаантай байгаад яах юм
Ах дүүсээ тэтгэхгүй юм бол төрөл байгаад яах юм О.Дашбалбар Оюун санааны яруу найраг номноос

ЦАГДААГИЙН ОФИЦЕР ИНГЭЖ БИЧЖЭЭ.Ард түмнээ ажилгүй, орлогогүй царай алдсан гуйлгачин байлгаж, архинд живүүлж ар худрагаар...
23/01/2019

ЦАГДААГИЙН ОФИЦЕР ИНГЭЖ БИЧЖЭЭ.
Ард түмнээ ажилгүй, орлогогүй царай алдсан гуйлгачин байлгаж, архинд живүүлж ар худрагаар нь газар шороо эд баялагийг гадныхантай нийлэн цөмлөх бодлого явагдаж байгааг хүн бүр мэдээсэй.
Улаанбаатарын шөнийн амьдралыг, архидалтыг харвал юун тэр ядуурал хямрал үгүй гэж бодмоор. Баар буудлуудаар дүүрэн хүүхэд хөгшид, охид хөвгүүд, ар гэрээр дүүрэн согтуу аав ээжүүд айж уйлсан хүүхдүүд, хичээлээ тараад гэртээ очихоос айж цагдаагийн дулаан байранд хоног төөрүүлэх сурагч формтой нүдэнд нь гуниг айдас хурсан туранхай бор хүү, шөнө дундаас хойш ямар ч амьтан унтаж амрах цагаар тэд нар гудамжаар дүүрэн орилоон хашгираан зодоон үүсгэнэ. Цагдаагийн байранд шөнийн 04:00 цагт яг өдрийн ажлын цаг шиг бөөн хэрүүл маргаанаар дүүрэн халамцуу согтуу ард түмэн. Бүгд л өөрсдийгөө зөвтгөж эсрэг талаа, бусдыгаа буруутгана, бүгд согтуу толгойтой мэргэн цэцэн амьтан болж хувирна. Харин дээдсүүд хотоос холхон бүхнээс тасарсан , тасархай тансаг амьдралдаа сэтгэл амар жаргана.
Архидалтыг хоригловол, зогсоовол, цагийг хязгаарлавал ард түмэн архинаасаа сэрж эрх баригчдаас эх орноо нэхэж магадгүй учраас энэ байх…
Цагдаагийн хошууч Гантөмөр Батаа
МОНГОЛЧУУДЫН НЭГДҮГЭЭРТ ЗАСАХ ЁСТОЙ АЛДАА:
Шоудах- Архидах
Салхинд гарах – Архидах
Амрах – Архидах
Төрсөн өдөр – Архидах
Хонхны баяр – Архидах
Ангийн уулзалт – Архидах
Элдэв төмөр, өргөмжлөлөөр шагнуулах – Архидах
Найз нөхөдтэйгээ уулзах – Архидах
Шинэ гэрт орох – Архидах
Хүүхэдтэй болох – Архидах
Ажилд орох – Архидах
Ажлаас гарах – Архидах
Нутагтаа очих – Архидах
Нэг нэгэнд загнуулах – Архидах
Урамын үг сонсох – Архидах
Найз нөхөд нас барлаа – Архидалт
Шинэ жил, цагаан сар, Эх орончдын баяр, Март, Цэргийн баяр, Наурыз, Монгол хүн сансарт ниссэн өдөр, инээдмийн баяр, ялалтын баяр, Эх үрсийн баяр, наадам, уул овоо тахих, 9 сарын 1, ахмадын баяр, улс тунхагласны ой, Чингис хааны төрсөн өдөр, тусгаар тогтнолын өдөр ….. гэх мэт
Юу бодогдож байна
Утга учиргүй, хэрээс хэтэрсэн зугаа цэнгэл бол Монголчуудын язгуурийн зан чанар огтоос биш.
Энэ бүхнийг засах их амархан.
Элдэв хэрэггүй баяр наадам, төрсөн өдөр мэтийн шоунд бие биенээ уруу татахаа зогсооё.
Бусдыг дагаж далдагнахаа ч больцгооё. Тэд жаахан муу хэлээ л биз.
Архинаас бүх нийтээрээ ухамсараараа татгалзъя.
Архи ууж дааж сурах хэрэгтэй гэдэг үг олон залуусыг хѳл алдхад хүргэсэн. Архийг хэн ч хэзээч бараагүй юм шүү!!!
Татгалзах хэрэгтэй!
АРХИЧИНТАЙ БУС АРХИТАЙ ТЭМЦЭЦГЭЭЕ…

ЗААВАЛ УНШААРАЙ!!! Дөнгөж 56 насандаа нойр булчирхайн хавдраас болж амиа алдсан Стив Жобс нас барахынхаа өмнө өвчтөний о...
21/01/2019

ЗААВАЛ УНШААРАЙ!!!

Дөнгөж 56 насандаа нойр булчирхайн хавдраас болж амиа алдсан Стив Жобс нас барахынхаа өмнө өвчтөний оронд хэвтэж байхдаа сүүлчийн үгээ болгон дараах зүйлсийг та бидэнд захиас болгожээ.

Би бизнесийн ертөнцийн оргил дээр гарч чадсан. Бусдын нүдэнд миний ажил, амьдрал амжилтын пуужин шиг л харагддаг. Бизнесийг маань эс тооцвол хувийн амьдрал маань жаргалтай байгаагүй. Энэ бүхний эцэст эд баялаг, мөнгө хөрөнгөд би “донтож”, эдгээрийг амьдралын зорилго болгон хальтирсан байжээ гэдгээ ойлголоо.

Яг одоо би хүнд өвчний улмаас эмнэлгийн орон дээр өнгөрсөн амьдралаа цэгнэн хэвтэж байна. Гарцаагүй үхлийн өмнө миний амжилт, эд хөрөнгө, бизнесийн бахархал ямар ч үнэ цэнэгүй, утга учиргүй гэдгийг мэдлээ.

Магадгүй чи мөнгөтэй бол хэн нэгнийг хөлслөөд жолоочоо хийлгэн дуртай зүгтээ аялж чадах бол ямар ч их мөнгөтэй байсан өвчнөө хэн нэг хүнд дамжуулан өвдөлт, үхлээс зугтаах боломжгүй.

Материалаг эд хөрөнгөө та алдсан бол дараа нь олох, бүр шинээр бүтээх боломжтой. Гэвч хэзээ ч буцааж авч чаддаггүй зүйл бол хүний эрүүл мэнд-амьдрал юм.

Мэс заслын хагалгааны өрөөд ороод ямар ч хүн амьдралдаа нэг номыг заавал уншсан байх ёстойгоо ойлгодог юм байна. Тэр бол “Эрүүл амьдрахуй”-н тухай ном. Хөгшин, залуу, эрүүл, өвчтэй ямар ч бай танд нэг л өдөр ийм үе ирнэ...

*Гэр бүл, найз нөхдийнхөө хайрыг үнэт эрдэнэс мэт нандигнаж яваарай. Мөн өөрийгөө хүндэлж, хайрлахын сацуу бусдад урам өгч, дэмжиж амьдраарай...

*Нас нэмэх тусам бид хорвоог арай өөр нүдээр харж эхлэдэг. Яваандаа чи,

300 долларын цагаар гангарсан ч, 30 долларын цаг зүүсэн ч тэд нэг л цаг хугацааг заадаг гэдгийг ойлгоно.

300 долларын хэтэвчээр гангарсан ч, 30 долларын түрийвч авсан ч доторх мөнгө тань өөрчлөгддөггүй гэдгийг мэддэг болно.

150 мянган долларын машин авсан ч, 30 мянган долларын машин унасан ч нэг л зүг рүү нэг л замаар явдаг гэдгээ ухаарах болно.

300 долларын дарс ханатлаа хүртсэн ч, 30 долларын дарс залгилсантай адилхан шартдаг гэдгийг мэддэг болно.

300 метр квадрат харшид амьдарсан ч, 30 метр квадрат байранд орсон ч өөрөө л хичээхгүй бол ганцаардал гэдгээс салж чадахгүй гэдгээ ойлгох болно.

Аз жаргал материаллаг баялгаас ирдэггүй гэдгийг мэддэг болно. Бизнес ба энгийн ангиллаар нисэж байсан ч онгоц сүйрэх үед ямар ч “ялгаа” байдаггүй.

Тиймээс танд үзэл бодлоо хуваалцдаг жинхэнэ найзууд, инээж хөхрөлцдөг хуучны танилууд, дуулалдан хөгжилддөг ах, эгч байгаа бол та энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн.

Тойрч гарч боломгүй амьдралын таван шугам :

1. Хүүхдээ баян хүн бол гэж бүү сургаж хүмүүжүүл. Тэднийгээ аз жаргалтай болгохын тул соён гэгээрүүл. Ингэж чадвал тэд ирээдүйд материаллаг зүйлсийн үнэ өртгийг биш амьдралын үнэ цэнийг мэддэг нэгэн болно.
2. Нэгэн алдартай эшлэл байдаг. "Хоолоо эм мэт ид. Эс бөгөөс эмийг хоол мэт хэрэглэдэг болно."
3. Хэн нэгний хайрыг татаж хайрлагдаж чадсан л бол та хэзээ ч ганцаардахгүй. Таныг хаях 100 шалтаг байсан ч хаяхгүй байх ганц шалтгаан байхад хангалттай байдаг.
4. Хүн байх ба хүн шиг байхын хооронд асар том ялгаа байдаг. Маш цөөн хүн үүнийг ойлгож мэдэрдэг.
5. Төрөхөөс авахуулаад нас барах хүртэл таныг хайрлах хүмүүс байдаг. Гэхдээ энэ бүхэн таниас шууд хамаардаг гэдгийг бүү мартаарай...

*Хурдан явъя гэвэл ганцаараа, хол явъя гэвэл олуулаа яв гэдэг зүйр цэцэн үг байдаг.

Дэлхийн хамгийн шилдэг зургаан эмч бол:
1. Нарны гэрэл
2. Амралт
3. Дасгал хөдөлгөөн
4. Эрүүл хооллолт
5. Өөртөө итгэх итгэл, өмнөө тавьсан зорилго
6. Найзууд

Бүхий л амьдралынхаа турш эдгээрийг санаж, өөрийн ухаанаар эрүүл бас жаргалтай амьдралаа цогцлоогоорой. Бурхан таныг өршөөх болтугай.

Шувуу шоргоолжийг иддэгШувууг үхэхэд шоргоолж шувууг иддэгЦаг хугацаа нөхцөл байдал хэзээ ч өөрчлөгдөж болно.Амьдралдаа ...
14/01/2019

Шувуу шоргоолжийг иддэг
Шувууг үхэхэд шоргоолж шувууг иддэг
Цаг хугацаа нөхцөл байдал хэзээ ч өөрчлөгдөж болно.
Амьдралдаа хэнийг ч бүү дорд үз, бүү гомдоо, бусдыг бүү хорло ❗
ӨНӨӨДӨР ТА ХҮЧТЭЙ, ЭРХ МЭДЭЛТЭЙ БАЙЖ БОЛНО.
ГЭХДЭЭ ЦАГ ХУГАЦАА ТАНААС Ч ХҮЧТЭЙГ САНАЖ ЯВ ❗
Үйлийн үр нь байнга хуримтлагдаж байдаг юм шүү. ❗🙏 🙏🙏

Европод 10 гаруй жил амьдарч байгаа О.Болдцэцэг ингэж бичсэн байна: Энд чанартайг хэрэглэж энгийн амьдрана, манайд танса...
09/01/2019

Европод 10 гаруй жил амьдарч байгаа О.Болдцэцэг ингэж бичсэн байна:
Энд чанартайг хэрэглэж энгийн амьдрана, манайд тансагийг цуглуулж муу амьдрана.
Энд хүүхэдтэйгээ том хүн шиг зөвлөнө учирлана, манайд загнана зандчина, учирлахын оронд тулгана, шаардана.
Энд чухал яриа, чин сэтгэлийн шивнээг цоо эрүүлдээ хийнэ, манайд хундагны ард, халж зориг орсон хойно хувь хувьсгалын чухал яриа эхлэнэ.
Энд мөнгийг аялалд, танин мэдэхэд зарцуулна, манайд толгой шиг хөөрөг, том машин, ижил цифрт зарцуулна.
Энд бага үдэд ажлын эхний завсарлага болно, манайд бага үдэд ажил дөнгөж эхлэнэ.
Эднийхэн хүнтэй уулзаад салахдаа яриа хөөрөө, мэдлэг мэргэжил, үзсэн харсныг нь үнэлж цэгнэнэ, манайхан өмссөн зүүснийг нь бүрэн үнэлээд гарна.
Энд айлд зочилсон бол гэрийн эздэд талархаад гарна, манайд айлын тавилгыг бүртгээд гарна.
Эднийхэнд аялалд юу үзсэн нь, юу шинээр сурч мэдэж авсан нь чухал, манайханд хаана, хэдэн улсад очсон нь чухал.
Энд өөрөөс нь өөр бодол, итгэл үнэмшилтэй хүнийг хүлээн зөвшөөрнө, манайд гадуурхана, ганцаардуулж буланд шахна.
Энд хүүхдээ хүнд төвөг уддаггүй хүн болгохыг хичээнэ, манайд хүний хүүхдээс юугаар ч дутаахгүйг хичээнэ.
Энд хүүхдээ бусдыг ойлгож, амьтай болгоныг хайрлахыг заана, манайд хүний дор орж шившиг болохгүйг захина.
Энд нэг л чадварыг төгс эзэмшихийг илүүд үзнэ, манайд юм юмны захтай байх нь дээр гэж үзнэ.
Энд мэргэжлийн чадварыг үнэлнэ, манайд цуглуулсан диплом, сурсан сургуулийг чухалчилна.
Энд амьтны арьс, үнэтэй үслэг эдлэл өмссөн хүн "хүн биш", манайд биенээсээ өрсөн, өр тавин байж тэрийг нь өмсөж байж хүний тоонд багтана.

Үнэн ч тууштай зан ялдагЭнэ эмэгтэй Жак Ма-д 14 жилийн турш зүтгэжээЖак Ма-тай энэ зураг дээр байгаа бүсгүйг Тонг Венхон...
05/01/2019

Үнэн ч тууштай зан ялдаг

Энэ эмэгтэй Жак Ма-д 14 жилийн турш зүтгэжээ
Жак Ма-тай энэ зураг дээр байгаа бүсгүйг Тонг Венхонг гэдэг. Тэрээр Алибаба-д 16 жилийн өмнө угтагч (receptionist)-аар ажилд оржээ.

Жак Ма компанийн хувьцааг хуваарилаж байхдаа Тонг-д 0.2 хувийн хувьцаа өгч Алибаба зах зээлд нээлттэй олон нийтийн компани болох үед 100 тэрбумын үнэ цэнэтэй болно гэж хэлсэн байна.

Өөр компаниуд руу шилжилгүй энэ компанидаа үлдэж ажиллахыг түүнээс гуйсан бөгөөд Алибаба-г олон нийтийн компани болох үед 100 сая долларыг түүнд өгнө гэж амлажээ.

Тонг жилээс жилд хүлээсээр байсан ч Алибаба олон нийтийн компани ердөө ч болсонгүй. 2004 онд Тонг Жак-аас хэзээ юм бэ гэхэд “удахгүй” гэсэн хариулт авсан байна. 2006 онд дахиад асуухад дахиад л “удахгүй” гэжээ. Алибаба олон нийтийн компани болохгүй л байлаа.

2014 онд Алибаба Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр олон нийтийн компани болоход түүний үнэлгээ 245.7 тэрбум долларт хүрсэн юм.

Ахлах угтагч, одоо Алибаба компанийн дэд ерөнхийлөгч Тонг угтагчаас саятан болж түүний хөрөнгө 320 сая ам доллараар үнэлэгдэх болсон байна.

Нэг компанид та 14 жил хүлээж, үүсгэн байгуулагч нь эцэж цуцахыг мэдэхгүй тэмцэж байхад хамт байж, хамт тэмцэж чадах уу?
Тэмцэх, хийдэг ажилаа хийгээд авдаг цалингаа авах ялгаатай зүйл шүү!!!

Америкийн нэгэн форум дээр залуу бүсгүйн тавьсан асуулт:Ний нуугүй бичье л дээ. Би энэ жил 25 нас хүрнэ. Би маш хөөрхөн,...
04/01/2019

Америкийн нэгэн форум дээр залуу бүсгүйн тавьсан асуулт:

Ний нуугүй бичье л дээ. Би энэ жил 25 нас хүрнэ. Би маш хөөрхөн, хувцаслах мэдрэмжтэй гэж өөрийгөө боддог. Би жилийн 500 мянгаас дээш долларын орлоготой залуутай гэр бүл болмоор байгаа юм.

Намайг шуналтай гэж бодож магадгүй л дээ, гэхдээ л Нью-Йоркийнхны хувьд жилийн 1 сая доллар бараг л дундаж орлогод тооцогддог. Тиймээс би өөрийнхөө шаардлагыг өндөр гэж бодохгүй байгаа юм. Энэ форум дотор 500 мянгаас дээш орлоготой хүн байна уу? Ийм хүмүүс бүгдээрээ гэрлэчихсэн байдаг юм уу? Би та нар шиг баян хүнтэй гэрлэхийн тулд юу хийх ёстой вэ?

Миний болзож байсан залуусаас хамгийн баян нь жилийн 250 мянгын л орлоготой байсан. Гэтэл Нью Йоркийн цэцэрлэгт хүрээлэнгийг дээд зэрэглэлийн бүс рүү нүүхээр болвол жилийн 250 мянга хаанаа ч хүрэхгүй шүү дээ. Би энд дараах энгийн асуултыг та бүхэнд тавьж байна:

1) Баян, ганц бие залуус ихэвчлэн хаагуур чөлөөт цагаа өнгөрүүлдэг юм бэ? (Цэнгээний газар, ресторан, фитнесс гээд бүгдийнх нь хаяг утсыг бичиж өгнө үү)
2) Би хэд орчим насны хүмүүсийг “онилох” ёстой вэ?
3) Яагаад ихэнх баян эрчүүдийн эхнэр нь эгэл жирийн гадаад төрхтэй байдаг юм бол оо? Миний таних хэд хэдэн тийм ч хөөрхөн, бас сонирхолтой биш бүсгүйчүүд баян хүнтэй гэрлэсэн.
4) Баян эрчүүд ямар эмэгтэйг найз бүсгүйгээс хэтрүүлэлгүй, ямар эмэгтэйг эхнэрээ болгож авдаг юм бол? (Би бол гэрлэх хүн хайж байгаа) Хатагтай Хөөрхнөө

Дэлхийн тэргүүлэх санхүүгийн фирм J.P. Morgan-ы CEO-гийн түүнд өгсөн хариулт:
Хатагтай Хөөрхнөөд,

Би таны бичсэн зүйлийг тун сонирхож уншлаа. Яг таных шиг асуултыг өөртөө тавьдаг олон охид байгаа байх. Нөхцөл байдалд тань мэргэжлийн дүн шинжилгээ хийхийг зөвшөөрнө үү.

Миний жилийн орлого 500 мянган доллараас илүү, өөрөөр хэлбэл таны тавьж буй шаардлагад нийцсэн учраас үүнийг уншиж байгаа хүмүүс намайг цагаа дэмий үрээгүй гэдэгт итгэж байгаа байх.

Бизнес эрхлэгчийн үүднээс харвал тантай гэрлэх нь тун муу шийдвэр байх болно. Хариулт нь маш энгийн, би тайлбарлая л даа.
Нарийн ширийнийг эс тооцвол, та бол “гоо сайхан”-аа мөнгөөр наймаалцах гэж байгаа хүн. А тал гоо сайхнаа зориулж, Б тал үүнийх нь оронд мөнгөө төлөх шударга арга байж болно.

Гэхдээ энд нэг том асуудал байгаа юм. Таны гоо сайхан цагийн аясаар гундаж багасна, харин миний мөнгө ямар нэг шалтгаангүйгээр багасч хороогдохгүй, өсч үржсээр байна. “Миний орлого жилээс жилд өсөх магадлал өндөртэй боловч, таны гоо сайхан жилээс жилд сайжрахгүйд л гол учир байгаа юм.”

Тиймээс эдийн засгийн үүднээс үнэлвэл, минийх бол эргэлдэх хөрөнгө, таных бол элэгдэх хөрөнгө юм. Хэрэв таны санал болгож чадах зүйл ганцхан гоо сайхан юм бол үнэ цэнэ тань 10 жилийн дараа гэхэд унах болно. Wall Street-ийн дүрмээр бол бүхий л арилжаа өөрийн зэрэглэлтэй байдаг. Аливаа арилжааны үнэ цэнэ унах л юм бол түүнийг цаашид хадгалах шаардлагагүй болох учраас өрөөл хүнд дамлан худалдаалдаг журамтай. Таны хүсээд байгаа гэрлэлтэнд ч бас ийм юм тохиолдож магадгүй.

Үүнийг хэлж байгаа минь зарим талаараа харгис санагдаж мэдэх л юм. Гэхдээ “бизнесменүүдийн хувьд элэгдэх хөрөнгийг зөвхөн түрээслэх юм уу, ашиглаад өөр хүнд худалдах зорилгоор л авдаг.”

500 мянган доллараас дээш орлоготой залуу бол “тэнэг биш” байх нь ойлгомжтой. Бидэн шиг залуус таньтай зөвхөн болзоод л орхих бөгөөд хэзээ ч гэрлэхгүй. Таныг баян залуутай гэрлэх арга чарга хайхаа болихыг зөвлөж байна. Харин үүний оронд “Та өөрөө 500 мянган долларын орлоготой баян хүн болж болно” шүү дээ. Энэ нь баян, ухаан муутай залуутай гэрлэхээс хамаагүй илүү боломжтой хувилбар шүү.
Миний хариулт тус болсон гэж найдаж байна. #гэжээ

Хүндэтгэсэн,
J.P. Morgan-ы CEO

2018: Thanks for the lesson2019: Let's do this UNIQ wayТанд эрч хүч, ухаарал, амжилтыг хүсье.
26/12/2018

2018: Thanks for the lesson
2019: Let's do this UNIQ way

Танд эрч хүч, ухаарал, амжилтыг хүсье.

Strong people don't put others down. They lift them up. Танд эрч хүч, ухаарал, амжилтыг хүсье.
21/12/2018

Strong people don't put others down. They lift them up.

Танд эрч хүч, ухаарал, амжилтыг хүсье.

Эрч хүч, урам зориг, онгод дутагдах үе хааяа тохиолддог...Яг одоо эхэл.
19/12/2018

Эрч хүч, урам зориг, онгод дутагдах үе хааяа тохиолддог...Яг одоо эхэл.

  ЗАЛУУСЫГ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА
14/11/2018

ЗАЛУУСЫГ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

Address

ХУД, ХД-1
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when UNIQ instant coffee mix posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to UNIQ instant coffee mix:

Share