24/09/2026
Түрүүн оруулсан постонд карт нь уншигдаагүйг анзаараагүй явсан үйлчлүүлэгч маань холбогдсоон. Манай үйлчлүүлэгчид ийм хөөрхөн шүү ❤️❤️❤️
Ийм сайхан хүмүүс олон байдаг, тэр тусмаа манайхаар үйлчлүүлдэгт нь талархаад баршгүй 🙇🏻♀️
ご縁 (go-en) гэж миний дуртай япон үг байдаг. Хувь тохиол гэж орчуулах байх.
Ихэвчлэн нүүр тулж уулзаж байгаагүй ч олон сайхан хүмүүстэй энэ ажлаараа дамжуулж холбогдож, эчнээ танил болж, чаталж, найзалж, дандаа гоё хүмүүс манайхаар зочилж, үйлчлүүлдэг нь үнэхээр сайхан хувь тохиол юм🥹
Бүгдээрээ сайхан амраарай, баярлалаа 😊