21/06/2021
- СӨҮЛ-УЛААНБААТАР НИСЛЭГТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ -
• МИАТ ТӨХК 2021 оны 7 дугаар сарын 2, 07, 08, 09, 14, 15, 21-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээвэрлэх бөгөөд нийт 8 нислэг үйлдэнэ.
• БНСУ-ын “Asiana airlines” 7 дугаар сарын 24-нд, “Korean airlines” 7 дугаар сарын 08, 29-нд тус тус нислэг үйлдэнэ.
- КОРОНАВИРУСЫН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ТУХАЙ –
• Суудал нь баталгаажсан иргэд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу коронавирусын шинжилгээг заавал өгсөн байна.
• Нислэгийн өдрөөс өмнө 72 цагийн дотор коронавируст халдварын “PCR” буюу полимеразийн гинжин урвал (ПГУ)-ын шинжилгээнд хамрагдаж, хариу нь “сөрөг” гарсан шинжилгээний хариуг хэвлэж, биедээ авч явах шаардлагатай.
• Коронавирусын шинжилгээний хариуг албан ёсны хэвлэмэл хуудсаар гаргах боломжтой эрүүл мэндийн төв, эмнэлгүүдэд шинжилгээг хийлгэсэн байна. Шинжилгээний бичигт тухайн иргэний овог, нэр, хүйс, төрсөн огноо зэрэг мэдээлэл зайлшгүй бичигдсэн байна.
• Гар утсандаа шинжилгээний хариуг мессежээр авсан тохиолдолд "screen shot" хийж хэвлэсэн байна.
Иргэдийн шинжилгээний хуудсыг нислэгийн бүртгэл хийгдэх үед шалгах ба шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй болохыг анхаарна уу.
- ТУСГААРЛАЛТЫН ТУХАЙ –
“Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам” шинэчлэгдэж, хилийн чанадаас иргэдээ татан авах ажиллагаатай холбоотой дараах зохицуулалтыг мөрдөж байна.
• Гадаад улсаас ирж байгаа Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцинд хамрагдаагүй, вакцины бүрэн тун хийлгээгүй хүнийг тусгаарлан ажиглах байранд 7 хоног тусгаарлаж, 3 болон 6 дахь хоногт “PCR”-ын шинжилгээ авна.
• Эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй, 2 удаагийн “PCR”-ын шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд тусгаарлалтыг дуусгана.
• Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцины бүтэн тун хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсвэл Коронавируст халдвар (КОВИД-19) авч, эдгэрсэн хүнийг тусгаарлахгүй. Халдвар авч байсныг эсрэг биеийн шинжилгээний хариугаар нотолсон байна.
- ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУГАА ИРГЭД ИММИГРЕЙШНД БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ -
• БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаад иргэн сайн дураар нутаг буцах тохиолдолд харьяа орон нутгийн Гадаадын иргэн харьяатын албанд ажлын 3-15 хоногийн өмнө өөрийн биеэр очиж зөрчил, гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг шалгуулсны дараагаар хилээр гарах журамтай тул нислэгийн өмнө бүртгэлээ заавал хийлгэнэ үү.
• Сайн дураар нутаг буцах хүсэлт /자진출국/-ийг харьяа ГИХГ /immigration/-т ажлын 4-өөс доошгүй хоногийн өмнө гаргана. Сайн дураар нутаг буцах хүсэлтийн хүчинтэй хугацаа 30 хоног байх ба энэ хугацаанд тусгай үүргийн нислэгт хамрагдаж чадаагүй тохиолдолд хүчинтэй хугацаа дуусахаас өмнө харьяа ГИХГ-т очиж дахин сунгуулна.
• Сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан иргэд нислэг үйлдэгдэх өдөр нислэгийн бүртгэл эхлэхээс 2-3 цагийн өмнө Инчон ОУНБ-д очиж онгоцны буудлын ГИХГ-т сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан бичиг болон нислэгийн тийзийн хамт бүртгүүлж тэмдэглэгээ хийлгэж, шалгуулна.
• БНСУ-д төрсөн оршин суух визгүй хүүхдийн хувьд /эцэг эх нь оршин суух визтэй ч суугаа орны ГИХГ-т бүртгэгдээгүй хүүхэд мөн хамаарна/ эмнэлгийн төрсний тодорхойлолт /출생진단서/, гадаад паспорт, эцэг эхийн гадаад паспортын хамт ГИХГ-т бүртгүүлж, торгууль /хүүхдийн оршин суусан хугацаанаас торгуулийн хэмжээ хамаарна/ төлснөөр хилээр гарах эрх нээгдэнэ. Хүүхдээ бусдад итгэмжлэн нутаг буцааж байгаа тохиолдолд хүүхдийн эх, эцэг итгэмжлэл гаргаж, ЭСЯ-ны Консулын хэлтсээр нотариат хийлгэсэн байна. Итгэмжлэл болон орчуулгын эх хувийг хүүхдийг итгэмжлэн авч яваа хүн биедээ авч явна.
- ТУСГААРЛАХ БАЙР, ТӨЛБӨРИЙН ТУХАЙ –
• Нислэгийн тийз захиалхаас өмнө тусгаарлах байрны 7 хоногийн төлбөр 18-аас дээш насны иргэд 350,000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 20,000 төгрөг буюу 370,000 төгрөг, 0-5 насны хүүхэд төлбөргүй, 6-18 насны иргэд 210,000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 20,000 төгрөг буюу 230,000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /Хаан банк 5084538375/ дансанд шилжүүлсэн байхыг анхаарна уу.
• Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичнэ.
• Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгийн тийз авсан зорчигчид тусгаарлалтын байрны мөнгөө төлөөгүй тохиолдолд нислэгийн тийз цуцлагдах болно.
• http://tabinfo.mn цахим хаягнаас тусгаарлах байрны дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.