Morning Train Coffee shop

Morning Train Coffee shop Morning Train Coffee shop

9 сарын 15-ны Мягмар гарагт ажиллахгүй❗Амарна шүү 😉 #өглөөнийгалттэрэгкофешоп
14/09/2026

9 сарын 15-ны Мягмар гарагт ажиллахгүй❗Амарна шүү 😉

#өглөөнийгалттэрэгкофешоп

14/09/2026

Ургацын талбайд хөгжөөн тасрахгүй
Уудам бэлчээрт шуугиан татрахгүй
Алтан намар он жил улиран дуурсгалтай
Аяны шувуудыг дагаад нисчихгүй нь сайхан...

Алтан намар, арвин ургац, дурсамжыг сэргээсэн гайхалтай бүтээл урладаг залуусын модел манай шопт байгаа шүү.

📢 Манайх гадуур катерингийн захиалгатай байгаа тул өнөөдөр 15:00 цаг хүртэл ажиллаад хаана ‼️
10/09/2026

📢 Манайх гадуур катерингийн захиалгатай байгаа тул өнөөдөр 15:00 цаг хүртэл ажиллаад хаана ‼️

📢 9 сарын 5-ны Бямба гарагт манайд зураг авалт хийгдэх учраас 14:00 цагаас нээнэ‼️🎬🎥
04/09/2026

📢 9 сарын 5-ны Бямба гарагт манайд зураг авалт хийгдэх учраас 14:00 цагаас нээнэ‼️🎬🎥

ТА Ч БАС ҮГҮЙЛДЭГ ҮҮ?Адуу усалж зогсох амгалан үдшээрАавыг учиргүй их санадагАдуу омруугаараа усны толионд дугариг зурах...
28/08/2026

ТА Ч БАС ҮГҮЙЛДЭГ ҮҮ?

Адуу усалж зогсох амгалан үдшээр
Аавыг учиргүй их санадаг
Адуу омруугаараа усны толионд дугариг зурахад
Аавыг та ч бас үгүйлдэг үү?
Ээж ээ,

Дурсамжийг тань хэлтэлж, шархыг тань хөндөж бичсэн
Дутуу бойжсон энэ хэдэн шүлэг
Хуучин дээлийнх нь сэмэрсэн утсаар
Хуруугаа ороож суухад сэтгэл дүүргэх үнэнийг орлохгүй ээ.

Уйлах тань хүртэл ийм ойрхон, цайлган таныхаа өмнө
Урчихмаар тэр л мөрүүдийг дуудаж хүчрэхгүй ээ.
Зүгээр л,
Шаналал заримд нь үхэл болдог, заримдаа эм байдаг
Шарх эдгэсэн ч дурсамжийн хөндүүр л арилдаггүй юм байна.

Их сургуулиа дүүргэхэд, эцэг хүн болоход
Эвий муу аав минь тэнд зөөлөн инээмсэглээд хүүгээ
Эвийлж зогссон бол гэж санахаас л
Тэнцэж яваадаа үхмээр болдог, энэ амьдралд
Тэгэвч цөхөртлөө зуурдаг, энэ амьдралаас...

Аавыг та ч бас үгүйлдэг үү, ээж ээ
Аль эсвэл ийм яриа хүний зүрхийг
Элсний ширхэг адил үй олноор сэмлэж
Эцэст нь хоосолж орхидог болохоор
Та дөлдөг үү?

Нэг нь уйлж, нөгөө нь шантарч
Нэг нь ууж, нөгөө нь эмтэрч
Гарах нарны тоолонгоор гашуудал тэмтрэгдэх
Гарцгүй тийм гунигийн гүн рүү живээд л байх шиг санагдана.
Өөрсдөөсөө асуугаад үзье л дээ, ээж ээ
Мушгих гээд дийлэхгүй зогссон хивсний чинь нөгөө үзүүрээс
Мойног хуруудаараа аав минь атгаж авсныг,
Уяа нь таарсан хүлгээ уралдуулж чадалгүй ойчоод
Улаан зулга нүүртэй түргэний машинаар ирэхэд
Өөрийгөө буруутгаж, өрцөө цөмлөж зогссон тэр эрийг
Өршөөж үнссэн удаа хоёуланд нь хэд билээ.

Гэгээн бүхнээс хүү нь гэхдээ гэлмэчихээгүй ээ, ээж ээ
Гэтэлж туулсан жаварт он жилүүдийг
Гэсгээж урсгах сайхнаас сайхан нь олон гэдгийг мэднэ.
Үгээр зүрхийг хадаас шиг зурж болдгийг
Үхлээс нь ойлгосон тэр хүний
Үрж гээсэн дурсамжууд л амьдрал байсан гэж санана.

Өөрөөсөө асуугаад үз л дээ, ээж ээ
Өрхөө даялж явахдаа та нулимс унагадаг уу?
Үүр хаяарахтай зэрэгцэж адуун төвөргөөн сонсоогүй жилүүд,
Үсийг тань ганцаардал л үнэрлэх цөхөрсөн шөнүүдийг
Шархиран байж санасан ч хуваалцаж л зүрхлээгүй
Шархтай хүүгээ, уучлаарай, ээж ээ.

#АкоКэнзогийн шүлэг

28/08/2026
📢 Манай кофе шоп 8 сарын 26-ныг дуустал түр хугацаанд ажиллахгүй ‼️‼️‼️📢 8 сарын 27-ноос хэвийн ажиллаж эхэлнэ 😉Удахгүй ...
17/08/2026

📢 Манай кофе шоп 8 сарын 26-ныг дуустал түр хугацаанд ажиллахгүй ‼️‼️‼️

📢 8 сарын 27-ноос хэвийн ажиллаж эхэлнэ 😉
Удахгүй эрч хүчээр дүүрэн уулзацгаая 🤗

***Ерөөлөөр бүх юмс бүтнэ, ерөөлөөр бүтнэЕсөн сар урьдын адил хаалга тогшино"ертөнц" кафед миний суудал сулрахаарзөрж ор...
14/08/2026

***
Ерөөлөөр бүх юмс бүтнэ, ерөөлөөр бүтнэ
Есөн сар урьдын адил хаалга тогшино
"ертөнц" кафед миний суудал сулрахаар
зөрж орж ирэх хөвгүүдийн зөөлөн алхааг сонсном

Ер бусын догдлол, үүдний хонх жингэнэнэ
Ердийнхөөрөө инээмсэглэсээр гарч одохыг хүснэ
Ёроолдоо өтгөрсөн кофе, жижиг халбагаар
Ердөө амьдрал ийм эргүүлэг болохыг танинам

Гашуун амт нь үл мартагдах жам гээчийг
Ганцхан аяга уучихаад л бүгдийг уучилж
Гал ус мэт харшилсан юм бүхнээс
Гараа дэлгэн байж өршөөл эрнэм.

2020-08-31. Зүүн салаа, Зүрх уул

П.Батхуяг | яруу найрагч

Өнөөдөр манай кофе шоп нээхгүй 🙇🏻Маргааш 09:00-19:00 цаг хүртэл ажилланаа.
12/08/2026

Өнөөдөр манай кофе шоп нээхгүй 🙇🏻
Маргааш 09:00-19:00 цаг хүртэл ажилланаа.

📢 8 сарын 11-ний Мягмар гарагт зуслан болон төмөр зам салбар ажиллахгүй, амарна ‼️ 📢 8 сарын 12-нд төмөр зам салбар 12:3...
10/08/2026

📢 8 сарын 11-ний Мягмар гарагт зуслан болон төмөр зам салбар ажиллахгүй, амарна ‼️
📢 8 сарын 12-нд төмөр зам салбар 12:30-аас нээнэ 😉

Address

Building#71, BGD/3 Khoroo
Ulaanbaatar
16051

Telephone

+97690073434

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Morning Train Coffee shop posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category