Carpe Diem Coffee

Carpe Diem Coffee MOffice co-working office coffee corner

Хамгийн түгээмэл хэрэглэгддэг долоон төрлийн кофены талаар мэдээлэл хүргэж байна. Энэ бол нэг татах (single shot) хэмжээ...
23/01/2023

Хамгийн түгээмэл хэрэглэгддэг долоон төрлийн кофены талаар мэдээлэл хүргэж байна.



Энэ бол нэг татах (single shot) хэмжээний эспрессо дээр гурав дахин их хэмжээтэй хөөрүүлсэн сүү нэмсэн хувилбар.

Хэрхэн хэрэглэх: Чихэр нэмж уухад гайхалтай амттай болно. Нарийн боов, бялуу эсвэл шинэхэн Итали талхтай хамт хэрэглэвэл сайхан өглөөний цай болж хувирна.

Юу хольж болох: Амьдрал дээр элдэв зүйл холихгүй хэвээр нь хэрэглэдэг.

Ганц аяга  #АМЕРИКАНО уучаач. Гоё шд.
19/01/2023

Ганц аяга #АМЕРИКАНО уучаач. Гоё шд.

Хамгийн түгээмэл хэрэглэгддэг долоон төрлийн кофены талаар мэдээлэл хүргэж байна. Энэ нь нэг аяга халуун усанд нэг татах...
16/01/2023

Хамгийн түгээмэл хэрэглэгддэг долоон төрлийн кофены талаар мэдээлэл хүргэж байна.



Энэ нь нэг аяга халуун усанд нэг татах (single shot) хэмжээний эспрессо нэмснийг хэлдэг. Нэр нь анх эспрессо Италиас Америкт дэлгэрэхэд Америкчууд шингэлж уудаг байсныг нь ингэж шоглож өгсөн нэр.

Хэрхэн хэрэглэх: Ихэнх хүмүүс сүү, чихэр нэмж уудаг бол мэргэжилтнүүд эспрессогийн амтыг мэдрэхийн тулд сүүг аль болох бага хийхийг зөвлөдөг.

Юу хольж болох: Нэг их элдэв зүйлтэй холиод байдаггүй ч зун цагт мөстэй уух нь тохиромжтой.

Хамгийн түгээмэл хэрэглэгддэг долоон төрлийн кофены талаар мэдээлэл хүргэж байна. Хамгийн түгээмэл кофены төрөл. Жинхэнэ...
14/01/2023

Хамгийн түгээмэл хэрэглэгддэг долоон төрлийн кофены талаар мэдээлэл хүргэж байна.



Хамгийн түгээмэл кофены төрөл. Жинхэнэ каппучино бол тэнцүү хэмжээний эспрессо, хөөрүүлсэн сүү, сүүний хөөснөөс бүрддэг. Найрлага нь ийм тул түүнийг амттаны оронд ч хэрэглэж болно.

Хэрхэн хэрэглэх: Ихэнхдээ каппучиногийн хөөсөн дээр чихэргүй какаоны нунтаг эсвэл хар шоколадны үйрмэг нэмдэг.

Юу хольж болох: “Scuro” (бараан) гэсэн тодотголтой бол ердийнхөөс бага сүүтэй, “chiaro” (цайвар) гэвэл сүү илүү хийсэн гэсэн үг. “Iced” буюу мөстэй каппучино нь зун цагт уухад таатай. “Skinny” гэсэн бол тослог багатай сүү хэрэглэсэн гэсэн үг юм.

кофен дундаас 3 хүүхдийг олоорой.
13/01/2023

кофен дундаас 3 хүүхдийг олоорой.

Хамгийн түгээмэл хэрэглэгддэг долоон төрлийн кофены талаар мэдээлэл хүргэж байна. • Эспрессо бол бараан хүрэн болтол нь ...
13/01/2023

Хамгийн түгээмэл хэрэглэгддэг долоон төрлийн кофены талаар мэдээлэл хүргэж байна.



• Эспрессо бол бараан хүрэн болтол нь шарсан анхилуун үнэртэй үрийг тусгай эспрессо машинд өндөр даралтаар найруулж гаргасан хүчтэй хар кофе юм. Сайн болсон эспрессо кофе нь гадарга дээрээ алтлаг хүрэн өнгийн хөөслөг нимгэн өрөмтэй болсон байдаг. Хэрвээ энэ өрөм нь сайн бүрэлдсэн бол элсэн чихэр нэмэхэд хэдэн секунд хөвж байгаад алгуур доошилж уусдаг.

• Эспрессо нь каппучино зэрэг олон төрлийн кофены суурь болдог ч жинхэнэ кофенд дурлагчид чихэрнээс өөр зүйл нэмэхийг эсэргүүцдэг. Ингэхийг Скоч виски уудаг хүмүүс вискиндээ Кола нэмж байгаатай адил гэж үздэг гэнэ.

• Хэрхэн хэрэглэх: Эспрессог яг байгаагаар нь эсвэл цайны халбагаар бага зэрэг чихэр нэмж ууна. Ус багатай, маш хүчтэй тул бага хэмжээгээр уудаг. Ус нэмж арвижуулбал гол ялгаа болсон хүчтэй амт нь мэдэгдэхгүй.

• Юу хольж болох: Хөөрүүлсэн сүү нэмснээр “espresso macchiato” (будагдсан гэсэн итали үг) болдог. Дээр нь хутгасан крем нэмснээр “espresso con panna” болно. Харин граппа, конъяк, самбука зэрэг хатуу дарснуудаас бага зэрэг нэмэхэд “espresso corretto” (corretto нь засагдсан гэж орчуулагдана) болж хувирдаг.

copy
12/01/2023

copy

Хүмүүсийн тэр болгон мэдээд байдаггүй кофены 10 ач тус.1. ТураахКофенд агуулагддаг кафейн нь өөх шатаалтыг дэмждэг гэнэ....
11/01/2023

Хүмүүсийн тэр болгон мэдээд байдаггүй кофены 10 ач тус.

1. Тураах

Кофенд агуулагддаг кафейн нь өөх шатаалтыг дэмждэг гэнэ. Дасгал хөдөлгөөн хийхээсээ 20-30 мин өмнө кофе уувал бие халаалттай ижил үйлчилгээ үзүүлж хурдан шатаж эхэлдэг байна.

2. Хөгшрөлтийг удаашруулах

Жимс, ногоо нь витамин ихээр агуулдаг учир антиоксидант буюу үл исэлдүүлэгч (хөгшрөлтийг удаашруулах) үйлчилгээтэй байдаг. Тэгвэл кофе нь жимс ногооноос ч илүү антиоксидант хүнс юм. Хүний биед шингэх антиоксидант чадвар нь хүртэл илүү байдаг гэнэ.

3. Тайвшруулах

Кофены үнэрийг үнэрлэхэд хүний тархинд алфа долгион үүсэж тайвширдаг нь батлагджээ.

4. Тархийг сэргээх

Кофены үнэр нь тайвшруулахаас гадна тархиний үйл ажиллагааг дэмжиж, сэтгэн бодох чадварыг хурдасгадаг гэсэн судалгаа бий.

5. Элгэнд сайн

Өдөрт 1 аяга кофе уудаг хүн элэгний хатуурал болох магадлал 20 хувиар бага байдгийг туршилтаар баталжээ. Жич: элэгний хатуурал нь алкогол хэтрүүлсэн хэрэглээнээс болдог аж.

6. Шартахаас хамгаална

Шартаж толгой өвдөх нь асеталдихайд гэдэг урвалаас болдог байх нь. Түүнийг биенээс гаргаж, тэлсэн судсаа агшаахад кафейн тусалдаг байна.

7. Сэтгэл гутралд орохоос хамгаална

Кофе уудаг хүмүүс уудаггүй хүмүүсийг бодвол сэтгэл гутралд орох нь 10 хувиар бага байдаг гэнэ.


8. Хоол шингээлт сайжруулах

Кофе нь ходоодыг цочроож ходоодны шүүс ялгаруулдаг тул, их идсэн үедээ кофе уувал хоол хурдан шингэхэд тусалдаг аж.

9. Сэргээх

Хамгийн алдартай түгээмэл үйлчилгээ буюу нойрноос сэргээх юм. Кафейнд мэдрэлийн систем сэргээж цочроох үйлчилгээ байдаг аж.

10. Чихрийн шижин өвчнөөс сэргийлэх

Олон улс оронд кофе тогтмол уудаг хүмүүс сахарын өвчин тусах магадлал бага байдаг нь шинжлэх ухаанаар батлагдсан байна. Эдгээр сайн талууд чихэргүй хар кофенд л хамааралтай юм.

Өглөө бүр 1 аяга кофе ууж байгаарай. :P
09/01/2023

Өглөө бүр 1 аяга кофе ууж байгаарай. :P

Өглөө бүр өөрийгөө хайрла.
05/01/2023

Өглөө бүр өөрийгөө хайрла.

Address

Chingeltei District, Moffice Co-working Space
Ulaanbaatar
14244

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97699082023

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Carpe Diem Coffee posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Carpe Diem Coffee:

Share

Category