AKUYO

AKUYO за мэдкүэээ

Монгол түмний сэтгэлд хоногшсон аялгуугаараа Монголоо дуулна тоглолтын тайзнаа уулзацгаая!Дуунд уяртал, Монголоо дуулна....
24/08/2026

Монгол түмний сэтгэлд хоногшсон аялгуугаараа Монголоо дуулна тоглолтын тайзнаа уулзацгаая!
Дуунд уяртал, Монголоо дуулна. 🇲🇳
📅 2026.09.19
📍 Төв Цэнгэлдэх Хүрээлэн
🎟️ Ticket.mn тасалбар авах: https://ticket.mn/event/3186/
🎟️ Shoppy тасалбар авах: https://shoppy.mn/products/boldbaatar-0919
🎟️ Tino тасалбар авах: www.tino.mn/download
🎟️ Shoppy VIP тасалбар авах: https://shoppy.mn/products/boldbaatar-0919-vip
Мөн бүх GS25 салбаруудаар тасалбар худалдаалагдаж байна.
Ерөнхий зохион байгуулагч: Тэлмэн Эмүжин Продакшн
Хамтран зохион байгуулагч: PocketZero
Зохион байгуулагч: TESO Group
Ерөнхий ивээн тэтгэгч :
SKYtel
Bumtan MN
Дөрвөн арвайт брэнд
Nomin Beverage
Хужирт Байгалийн эрдэст ус - Khujirt mineral water
Домч бор
Chingis Airline

The MongolZ-н шинэ цэрэг “DarkMeister” гэж хэн бэ?Дэлхийд алдартай “1xBet” брэндийн албан ёсны түнш “The MongolZ” баг хэ...
21/08/2026

The MongolZ-н шинэ цэрэг “DarkMeister” гэж хэн бэ?

Дэлхийд алдартай “1xBet” брэндийн албан ёсны түнш “The MongolZ” баг хэсгийн шатаа амжилттай давлаа. Тэд одоо 2 сая ам.долларын шагналын сантай “Esports World Cup 2026” тэмцээний хасагдах шатанд шалгараад байна. Энэ амжилтад багийн шинэ буудагч (rifler) Д.Ирээдүй “DarkMeister” чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрээр бидэнтэй “The MongolZ”-с анх санал авсан сэтгэгдэл, багтаа хэрхэн дасан зохицож буй тухайгаа, энэ улирлын гол зорилго, “Counter-Strike”-н шүтээнийхээ талаар хуваалцлаа.

Интернэт кафегаас Нэгдүгээр түвшин хүртэл

“The MongolZ” бол залуу авьяастныг хэрхэн нээж, түүнийгээ ямархан хэмжээнд хүртэл хөгжүүлж чаддаг гэдгийг нэгэнтээ батлан харуулсан баг. М.Азбаяр “Senzu”, Б.Аюуш “mzinho”, Б.Өсөхбаяр “910” нар дотоодын ирээдүйтээ тоглогчоо дэлхийн хэмжээний од болтлоо өсөн дэвшсэн. Одоо тэдний дараагийн үеийнхний цаг нэгэнт иржээ.

Улирал эхлэхийн өмнө баг хүчээ нэмэгдүүлэхийн тулд бүрэлдэхүүндээ хоёр өөрчлөлт оруулсны нэг нь Д.Ирээдүй “DarkMeister” юм. Залуу буудагч замналын хамгийн том саналыг хэрхэн авсан тухайгаа дурсахдаа “Эхэндээ үнэхээр бодит зүйл үү гэдэгт итгэж чадхгүй байсан” гэсэн юм. Тэрээр саяхан FACEIT болон Premier дээр 5v5 тоглож байсан бол одоо эх орныхоо шилдэг багийг төлөөлөн Парисын алдартай үзэсгэлэнгийн танимд дэлхийн шилдгүүтэй мөр зэрэгцэн өрсөлдөж байна.

“Мэдэхгүй, чадахгүй зүйл гарвал багийнхнаасаа асуучихдаг. Энэ нь надад багтайгаа дасан зохицоход маш их тус болсон”

Д.Ирээдүй "DarkMeister"

“EWC 2026” тэмцээний хэсгийн шатанд “The MongolZ” баг “magic”-тай учраа таарч итгэл төгс ялалт байгуулсан ч дараагийн шатанд “NAVI”-д 1:2-оор хожигдсон. Улмаар тэд доод хүснэгтийн шийдвэрлэх тоглолтод “paiN” багийг 2-0-ээр бут ниргэсэн. Хасагдах шатны эрхийн төлөөх тус чухал тоглолтод “DarkMeister” 1.19 үнэлгээ үзүүлж, цувралын шилдэг дөрвөн тоглогчийн нэгээр нэрлэгдсэн юм. Тэрээр шинэ багтайгаа ямар ч саадгүй дасан зохицож, түүргэн уусаж байна. Тэрээр энэ тухайгаа “Мэдэхгүй, чадахгүй зүйл гарвал багийнхнаасаа асуучихдаг. Энэ нь надад багтайгаа дасан зохицоход маш их тус болсон” гэж ярьжээ.

Энэ улирлын “The MongolZ” багийн төлөвлөгөө

Эрхэм зорилгынхоо тухай “DarkMeister” ярихдаа "Энэ улирлын бидний гол зорилго бол нэгдмэл, хүчирхэг баг болох. Багтаа хоёр шинэ тоглогч авсан болохоор бид бүх зүйлийг эхнээс нь хамтдаа шинээр бүтээж байна" гэсэн юм. Парист болж буй “EWC 2026” тэмцээний эхний зорилгоо хэдийнээ биелүүлсэн ч тэд үүгээр зогсохыг хүсэхгүй байгаа нь лавтай. Ямар ч гэсэн тэд тус тэмцээнд аваргаа хамгаалахаар ирсэн шүү дээ.

Азийн шилдэг баг бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан ч тэдний нэрийн хуудас болон түрэмгий, ойрын зайн тулаан ихтэй, хурдан хэмнэлтэй тоглолтын арга барил өөрчлөгдөөгүй. Гэхдээ хоёр шинэ буудагч ирснээр Inferno талбарыг илүү олон удаа сонгож, өрсөлдөгчидтэйгөө халз буудалцахад бэлэн гэдгээ харуулсаар байна.

Залуу багийн хувьд гол сад нь сандрал, туршлагагүй байж магадгүй юм. Багийн шинэ цэрэг “DarkMeister” анхны томоохон тоглолтынхоо талаар ярихдаа “Миний анхны LAN тоглолт бодож байснаас илүүтэй сандаргасан” гэжээ. Хэрэв залуу авьяастнууд сэтгэл хөдлөлөө дарж чадвал “The MongolZ” баг өнгөрсөн жилийн амжилтаа давтахыг ч үгүйсгэхгүй. Нэмж дурдах ёстой нэг зүйл нь “Vitality”, “Spirit”, “Falcons” багууд тийм ч сайн формтой ирээгүй билээ.

Шүтэж өссөн тамирчин, феннүүддээ хандсан үг

Д.Ирээдүй “DarkMeister” анх counter-strike тоглож эхлэхдээ Олоф Кайбьер “olofmeister”-г үлгэр дуурайллаа болгож байжээ. Мейжорын хоёр удаагийн аварга, Мейжорын шилдэг тоглогч тэрээр гарцаагүй даган дуурайхуйц чадвартай тамирчин. Шведийн алдарт буудагч тэрээр “fnatic” багтайгаа хамт гайхалтай эрин үеийг бүтээсний дараа “FaZe” багт ч тодорч чадсан билээ.

“Энэ тоглоомыг илүү сайн ойлгож, олон жил тоглосны эцэст “s1mple” бол бүх цаг үеийн шилдэг гэдгийг ухаарсан” гэж “DarkMeister” ярьж байна. Украин тамирчны хувьд энэ тоглоомын түүхэн дэх хамгийн гайхалтай мэргэн буудагчийн нэг. Зөвхөн нэгдүгээр ангиллын тэмцээнүүдээс “s1mple” 21 удаа шилдэг тоглогчийн шагнал хүртсэн нь гайхалтай дээд амжилтын нэг хэвээр байна.

Яг одоогоор Олоф Кайбьер “olofmeister” зодог тайлсан бол Александр Костылев “s1mple” “EWC 2026” тэмцээний эрхээ авч чадаагүй. Шүтээнүүд нь тэмцээнийг гаднаас нь ажиглан суух зуурт “DarkMeister” энэ улирлын хамгийн том тэмцээнүүдийн нэгэнд дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдөж байна. Энэ бол шаргуу хөдөлмөр, хүсэл мөрөөдлийг хэрхэн бодит болгож чаддаргын тод жишээ, ховор бөгөөд онцгой түүх юм.

“Биднийг дэмждэг бүх хүмүүст баярлалаа. Бид үргэлжлүүлэн шаргуу бэлтгэж, чадах бүхний хийх болно”

Д.Ирээдүй "DarkMeister

Source: Zindaa.mn

Манайх өнөөдөр шигшээ шатны эхний тоглолтоо Falcons багийн эсрэг хийнэ 🇲🇳19:00 цагаас эхэлнэ
20/08/2026

Манайх өнөөдөр шигшээ шатны эхний тоглолтоо Falcons багийн эсрэг хийнэ 🇲🇳

19:00 цагаас эхэлнэ

Techno4k фэнүүд зүрх дар 💟
20/08/2026

Techno4k фэнүүд зүрх дар 💟

Zolbayar “tikuak” ChimedtserenIreedui “DarkMeister” Dugarsuren 🇲🇳
20/08/2026

Zolbayar “tikuak” Chimedtseren
Ireedui “DarkMeister” Dugarsuren 🇲🇳

18/08/2026

COP17: Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийн шүлгийг орчуулсан охин уйлав

PUBGM: "Aurora Gaming" баг PMWC-2026 тэмцээнд гуравдугаар байр эзэлж, 210 мянган ам.долларын шагнал авлаа 🇲🇳🇲🇳🇲🇳Цахим сп...
17/08/2026

PUBGM: "Aurora Gaming" баг PMWC-2026 тэмцээнд гуравдугаар байр эзэлж, 210 мянган ам.долларын шагнал авлаа 🇲🇳🇲🇳🇲🇳

Цахим спортын олимп гэгддэг Esports World Cup 2026 тэмцээний PUBG Mobile тоглоомын төрөлд аваргаа тодрууллаа.

Манай улсын "Aurora Gaming" баг (хуучнаар Alpha Gaming баг) 146 оноотойгоор гуравдугаар байрт шалгарч, 210,000 ам.долларын шагнал авлаа.

Шигшээ шатанд шалгарлаа! 🇲🇳
16/08/2026

Шигшээ шатанд шалгарлаа! 🇲🇳

"The MongolZ" багийн оролцож буй Esports World Cup-2026 тэмцээний тоглолтууд өнөө орой эхэлнэЦахим спортын олимп гэгддэг...
12/08/2026

"The MongolZ" багийн оролцож буй Esports World Cup-2026 тэмцээний тоглолтууд өнөө орой эхэлнэ

Цахим спортын олимп гэгддэг Esports World Cup 2026 тэмцээний Counter Strike-2 тоглоомын төрлийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдрөөс Францын нийслэл Парис хотноо эхлэх гэж байна.
Нийт хоёр сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж, аваргаа тодруулах юм. Өнгөрсөн жилийн Esports World Cup 2025 тэмцээний аваргын цомыг өргөсөн манай улсын "The MongolZ" баг дэлхийн чансааны оноогоор уригдан оролцож байна

11/08/2026

Happy birthday Senzu 💓

Address

Ulaanbaatar
14200

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 23:00
Thursday 09:00 - 23:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when AKUYO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to AKUYO:

Shortcuts

Share