29/06/2023
Сайн байцгаана уу? хүндэт үйлчлүүлэгчид минь,
Vante cafe нь өнөөдөр та бүхэндээ бидний Magic shop болсон 13-ийн салбар маань 7 сарын 2-ноос хаагдаж байгааг дуулгахад тун харамсалтай байна 😢
3 жилийн өмнөх энэ үед хүсэл мөрөөдөлдөө жигүүрлэгдээд энэхүү ид шидийн үүрээ булан бүрийг нь сэтгэл зүрхээрээ урлан нээлтээ хийж байсан нь саяхан мэт санагдаж байна. Хөл гишгэх зайгүй бужигнасан үеэс хөл хорионы гунигтай үеүүд гээд л энэхүү газартаа бүтээсэн дурсамж олон ч өвлийн хүйтэн ирэхэд хагдран унасан цэцэг хаврийн дулааныг дагуулан цоо шинээр, илүү үзэсгэлэнтэйгээр дэлгэрдэг шиг бид ч мөн дасал болсон энэхүү газраа орхин илүү амттай, илүү тохитой, илүү үзэсгэлэнтэй болоод шинэ газар, шинэ өнгө төрхөөр шинэ менютэйгээ буцаад ирнэ гэдгээ эрхэм үйлчлүүлэгчиддээ амлаж байна.
Тиймээс та нар минь биднийг байхгүй хугацаанд Vante-гаа санаад гуниглалгүй итгэлээ тээгээд хүлээж байгаарай! Бид удахгүй ээ 😉💜
Энэ хүртэл 13-ын Vante-тэй хамт байсан үйлчлүүлэгчиддээ баярлалаа. Салах ёс хийх үйлчлүүлэгчид маань 5 дахь, Хагассайн гэсэн 2 өдөр амжаад гүйгээд ирээрэй 😊