05/07/2026
Эрт үед монголчууд уулзсан нөхцөл, улирал, тухайн хүний нас зэргээс шалтгаалан: “Та амар мэнд үү?” “Та амар байна уу?” “Та амархан сайн байна уу?” “Та амар амгалан байна уу?” хэмээн хүндэтгэн мэндэлдэг байжээ
XX зууны үед хотжилт, боловсролын тогтолцоо, хэвлэл мэдээлэл, радио, телевизийн нөлөөгөөр “Сайн байна уу?” гэдэг хэлбэрийг албан ёсны, нийтлэг мэндчилгээ болгон өргөн хэрэглэдэг болсон. Ингэснээр бусад уламжлалт хэлбэрүүд өдөр тутмын хэрэглээнээс аажмаар цөөрсөн байна.
“Амар” гэдэг нь зүгээр нэг “тайван” гэсэн үг биш, өвчин зовлонгүй, амгалан тайван, мэнд сайн байхыг ерөөсөн утгатай. Тиймээс “Амар мэнд үү?” гэдэг нь өнөөгийн хэллэгээр бол “Таны бие сэтгэл амгалан, мэнд сайн байна уу?” гэсэн ерөөл агуулсан мэндчилгээ юм. ТА АМАР МЭНД ҮҮ?
In the past, Mongolians greeted one another differently depending on the situation, the season, and the person's age. Respectful greetings included: “AMAR MEND UU?”, “AMAR BAINA UU?”, “AMARHAN SAIN BAINA UU?”
During the 20th century, urbanization, the education system, newspapers, radio, and television helped establish “SAIN BAINA UU?” as the standard, formal greeting. As a result, many of the traditional forms gradually disappeared from everyday use.
The word “amar” means much more than simply “peaceful.” It expresses the wish that a person be free from illness, safe, healthy, and at peace. Therefore, “AMAR MEND UU” is more than just a greeting-it carries the heartfelt blessing, “May you be healthy, safe, and at peace.”
AMAR MEND UU?