07/03/2024
VINPEARL -ийн зүгээс "Олон улсын эмэгтэйчүүдийн баяр" -ыг тохиолдуулан БЯМБА, НЯМ гаргийн эвентээ нэгтгэн 2024.03.08 -ны өдөр бүсгүйчүүддээ зориулан "БҮСГҮЙ ТА ГЭРЭЛ" эвентийг явуулахаар бэлдлээ.
Энэ удаагийн эвентэд маань:
😍 Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Ч.Оюундарь "Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд" сэдвээр үнэтэй мэдээ мэдээллүүдийг өгч,
😍 "Цэгц Маинд" сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч М.Сарнай бүсгүйчүүдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндэд зориулан "Та бол гэрэл" сэдвээр бяцхан сургалт орох нь эээ...
Та нар минь баярынхаа өдөр эртлэн босоод биднийг зориод хүрээд ирээрэй 🥰 УЛААН, ЭСВЭЛ ЦАГААН ТОП гэж хувцасны өнгөө заасан шүү манайхаан 😉 Цамц, подволк, даашинз юу ч байж болно, улаан эсвэл цагаан өнгөний аль боломжтойг нь л өмсөөд ирээрэй.
Бид кофе шопынхоо багтаамжаасаа шалтгаалан ердөө 30хан эмэгтэйгээ хүлээн авах учраас эрт ирэх тусмаа сайн шүүүү 😉
Өглөөний үйл ажиллагаа маань ямар нэгэн ТАКСГҮЙ явагддаг бөгөөд таны авсан цай, кофе таны такс болох болно ☺️ Бид яг цагтаа эхлэх тул та үйл ажиллагаа эхлэхээс 30 -40 минутын өмнө ирж цай, кофегоо захиалан тухлаарай.
Эрхээ хамгаалах өдрийнхөө өглөөг өөрийнхөө бие сэтгэлийн эрүүл мэндэд зориулан өнгөрүүлцгээе... Хамтдаа ирэх хүнээ хийж уриарай. Удахгүй уулзацгаая...