22/04/2026
Бариста сургалт даа чин сэтгэлээсээ суралцаж, хичээл зүтгэлтэй маш хурдтай сайжирсан авьяас чадварлаг төгсөгч дөө баяр хүргэе🥰
Төгсөгчийн маань сэтгэгдэл:
"Сургалтын явцад кофены үүсэл, төрөл, бэлтгэх арга барилын талаар илүү гүнзгий мэдлэг олж авлаа. Ялангуяа латте, каппучино зэрэг кофены ялгаа болон гарал үүслийн тухай сонирхолтой мэдээлэл олж авсан нь маш сонирхолтой байлаа.
Энэхүү сургалт нь зөвхөн кофе хийх ур чадварыг нэмэгдүүлэхээс гадна кофе соёлыг илүү сайн ойлгоход нөлөөлсөн. Цаашид сурсан зүйлсээ хөгжүүлж, илүү сайн бариста ( бар стар ) болох урам зориг авлаа.
Маш эерэг хандлагатай байж, бүхнийг төвөгшөөлгүй тайлбарлаж, надад надаас илүү итгэсэн багшдаа баярлалаа🥹🫶"
Та ч бас манай сургалтаар хүссэн ☕️🥤кофегоо чанаж чадах бариста болох боломжтой шүү! I AM BARISTA сургалтад суухыг хүсвэл чатаар холбогдоорой эсвэл кофе шоп дээр хүрээд ирээрэй😉