Mongolian YURT CAMP

Mongolian YURT CAMP Celoroční ubytování v Mongolských jurtách se skvělou restaurací s Mongolskými specialitami.

Прага хотын ЭСЯ-ны хамт олонд шинэ номоо өлгийдөн авсанд халуун баяр хүргэе! 🇲🇳🤝🇨🇿👏👏👏
26/04/2026

Прага хотын ЭСЯ-ны хамт олонд шинэ номоо өлгийдөн авсанд
халуун баяр хүргэе! 🇲🇳🤝🇨🇿👏👏👏

“МОНГОЛ, ЧЕХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 75 ЖИЛ: ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛД ХҮРСЭН ЗАМНАЛ” НОМ ХЭВЛЭГДЭВ

2025 онд тохиосон Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан тус ЭСЯ-наас “Монгол, Чехийн хамтын ажиллагааны 75 жил: Иж бүрэн түншлэлд хүрсэн замнал” номыг эрхлэн гаргав.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүх, үйл явдлыг өгүүлсэн энэхүү номонд XIII зуунаас өнөөг хүртэлх хугацаанд манай хоёр улсын харилцааны түүхэнд тохиосон онцлог гэж үзсэн 75 үйл явдал, харилцаа, хамтын ажиллагаанд гар бие оролцсон үе үеийн дипломатууд, зүтгэлтнүүд, эрдэмтэд, судлаачид, хувь хүмүүсийн дурсамж, дуртгал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлал, хоёр талын Элчин сайд нарын танилцуулга, Монгол, Чехийн харилцааны товчоон зэргийг 300 гаруй гэрэл зургаар баяжуулж, эмхэтгэн хэвлэлээ.

“Монгол, Чехийн хамтын ажиллагааны 75 жил: Иж бүрэн түншлэлд хүрсэн замнал” номыг эрхлэн гаргахад монгол, чех хэлээрх 200 шахам эх сурвалжийг ашигласан бөгөөд цаг хугацааны явцад бүдгэрсэн үйл явдлуудыг эх сурвалжаас нь тодруулахыг зорьсон болно.

Цөөн тоогоор хэвлүүлсэн энэхүү номын дээжээс Чех улс дахь Монголчуудын холбоо, ТББ-ууд, монгол хэл, соёлын сургууль, монголч эрдэмтэд, судлаачид, номын сангуудад хүргүүлэх болно.

Прага хот
Монгол Улсын ЭСЯ
2026 оны 4 дүгээр сарын 26

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

ЧЕХ ДЭХ МОНГОЛЧУУДЫН “ХАВРЫН БАЯР-2026” СПОРТЫН ТЭМЦЭЭНД 70 ГАРУЙ БАГИЙН 700-ААД ТАМИРЧИД ОРОЛЦЛООЧех улсад аж төрж буй ...
31/03/2026

ЧЕХ ДЭХ МОНГОЛЧУУДЫН “ХАВРЫН БАЯР-2026” СПОРТЫН ТЭМЦЭЭНД 70 ГАРУЙ БАГИЙН 700-ААД ТАМИРЧИД ОРОЛЦЛОО

Чех улсад аж төрж буй монголчуудын уламжлалт “Хаврын баяр”-ын 28 дахь удаагийн спортын тэмцээн 2026 оны 3 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Плзен хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Элчин сайд Д.Гансүх тэмцээнийг нээж, Европ дахь монголчуудын дундах спортын ууган тэмцээн болох “Хаврын баяр” жилээс жилд өргөжин тэлж, оролцож буй багууд, тамирчид, үзэгч хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээдэг хамгийн том тэмцээн, арга хэмжээ болсныг тэмдэглэж, Чех дэх Монголчуудын холбоо, ТББ, урлаг, спортын идэвхтнүүд, хувиараа бизнес эрхлэгчид болон иргэдийн төлөөлөл идэвхтэй дэмжин оролцож байгааг сайшаав. Тэрбээр иргэд хоорондын харилцаа нь улс орнуудын ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлж, боловсрол, соёл урлаг, хүмүүнлэг зэрэг хамтын ажиллагааны бат бөх гүүр болж байгааг онцолж, иргэд энэ үүргээ сайн биелүүлж байгаад талархал илэрхийлэв.

Тэмцээний нээлтийн үеэр сонирхсон спортын төрлүүдээр амжилттай хичээллэж, болзол шалгуурыг хангасан болон, хамт олондоо манлайлал, үлгэр дууриалал болсон зарим тамирчныг холбогдох байгууллагуудаас спортын цол, зэрэг, МЗХ-ны “Тэргүүний залуу”, “Тамирчны алдар” тэмдгээр шагнасныг гардуулан өгч, баяр хүргэв.

Сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөг, ширээний теннис, шатар гэсэн спортын 5 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

♟️Шатар: М.Өнөрбаяр алтан медаль, “Плзен” багийн Х.Угтахбаяр мөнгөн медаль авч, “Kooperativа” багийн Д.Түвшинсайхан хүрэл медалийн эзэд болцгоож, “Өсөх ирээдүйтэй хамгийн залуу” тамирчнаар “Уран мад” клубын шатарчин 7 настай Д.Сайнбаяр тодров.

🏓Ширээний теннис: Эрэгтэйчүүдээс “Cowboys” багийн Г.Пунцаг, “Foxconn” багийн О.Чингисхүү, “Mlada Boleslav” багийн З.Тэмүүлэн, эмэгтэйчүүдээс “Futaba” багийн С.Марал-Од, “Плзен” багийн Г.Болормаа, “Kooperativа” багийн У.Отгон-Эрдэнэ нар алт, мөнгө, хүрэл медаль хүртэв.

⚽️Хөлбөмбөгийн төрөлд 6 баг өрсөлдсөнөөс “Kooperativа” баг түрүүлж, “Mlada Boleslav” баг мөнгө, “Futaba” баг хүрэл медалийн эзэд боллоо. Тэмцээний мэргэн буучаар “Mlada Boleslav” багийн Д.Тэмүүлэн, шилдэг хамгаалагчаар “Kooperativа” багийн Г.Хонгор, шилдэг хаалгачаар “Kooperativа” багийн Г.Адъяасүрэн нар шалгарч, медаль, өргөмжлөл болон ивээн тэтгэгчийн гарын бэлгээр шагнуулав.

🏐Эрэгтэй волейболын төрөлд өрсөлдсөн 14 багаас “Kooperativа”, “UB agar”, “Foxconn Ugalz” багууд, эмэгтэй төрөлд өрсөлдсөн 16 багаас “Хийморь”, "Mlada Boleslav", “Foxconn” багууд тус тус эхний байруудад шалгарав. Волейболын шилдэг эмэгтэй холбогчоор “Хийморь” багийн Ш.Эрдэнэтуяа, шилдэг хамгаалагчаар “Foxconn” багийн Ө.Хишигсаран, шилдэг довтлогчоор “Хийморь” багийн Х.Солонго нар шалгарсан бол шилдэг эрэгтэй холбогчоор “UB agar” багийн О.Гантулга, шилдэг хамгаалагчаар “Kooperativа” багийн Б.Өсөхбаяр, шилдэг довтлогчоор “Kooperativа” багийн М.Төгөлдөр нар шалгарч, медаль, өргөмжлөл хүртэж, ивээн тэтгэгчид гарын бэлэг гардуулав.

🏀Эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдсөн 24 багаас “Emust”, “Монгол”, “Kooperativa” багууд, эмэгтэй төрөлд өрсөлдсөн 11 багаас “Abydos”, " Mlada Boleslav", “Foxconn” багууд тус тус эхний гурван байранд шалгарлаа. Сагсан бөмбөгийн төрлийн эмэгтэйчүүдийн ангилалд шилдэг холбогчоор О.Мөнхзаяа, шилдэг хамгаалагчаар О.Даваадаш, шилдэг тоглогчоор Г.Оюунсүрэн нар шалгарсан бол эрэгтэйчүүдийн ангилалд шилдэг холбогчоор А.Сайнхүү, шилдэг хамгаалагчаар Б.Анар-Эрдэнэ, шилдэг тоглогчоор Т.Баярсайхан нар шалгарч, медаль, өргөмжлөл болон ивээн тэтгэгчийн гарын бэлгээр шагнагдав.

“Хаврын баяр” спортын тэмцээнд бүтэн багаараа буюу спортын 5 төрлөөр ЭСЯ-ны шилжин явах цомын төлөө 5 баг өрсөлдөж, бага онооны системээр ялагчийг тодруулахад 🥉“Foxconn” баг 32 оноогоор гуравдугаар байр, 🥈“Mlada Boleslav” баг 29 оноогоор хоёрдугаар байрт шалгарсан бол 🥇“Kooperativа” баг 26 оноогоор “Хаврын баяр” тэмцээний тэргүүн багаар шалгарч, ЭСЯ-ны шилжин явах цомын эзэн боллоо.

28 дахь удаагийн “Хаврын баяр” спортын тэмцээнийг ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан Хаврын баяр 2025 тэмцээний Цомын эзэн О.Баярбаатар ахлагчтай “Foxconn” багийн хамт олон, хамтран ажилласан болон ивээн тэтгэсэн Чех улсад суралцагч оюутан залуусын холбоо, “Monczech”, “Kooperativa”, “Gobi-Altai”, “UB”, “U mart”, “Mongolský spolek” Монголчуудын холбоо, “Join Up”, “iLease” зэрэг компани, хувь хүмүүст талархал илэрхийлж, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Өнөөдөр манай улсын 15000 шахам иргэн Чех улсад ажиллаж, амьдарч байна. 4000 шахам хүүхэд Чех улсад эцэг эхийн хамт аж төрж байгаагаас 2700 орчим нь цэцэрлэг сургуульд сурч, боловсорч байна.

Элчин сайд Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад ажиллах бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгааг мэдээлж, Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, эх орон, өв соёлоо сурталчилж, түгээн дэлгэрүүлэх үйлсэд монголчуудынхаа дэмжлэг, туслалцааг авч, ойр дотно хамтран ажилласандаа баяртай байгаагаа илэрхийлж, талархал дэвшүүлэв.

“Хаврын баяр”-таа хүрэлцэн ирсэн хүмүүс багаа дэмжиж, уулзаж, танилцаж, үндэсний хоол, идээгээ зооглож, эвтэй найртай, баяр хөөрөөр дүүрэн байлаа. Хаврын баярт оролцсон бүх баг, тамирчид, олон зуун хөгжөөн дэмжигчдэдээ дахин талархал илэрхийлье.

Прага хот

31/03/2026
УрилгаXVII жарны гал морин жилийн Цагаан сарын шинийн 9-ний билэгт сайн өдрийг тохиолдуулан ЭСЯ-наас “Алтай.мн” компанит...
23/02/2026

Урилга

XVII жарны гал морин жилийн Цагаан сарын шинийн 9-ний билэгт сайн өдрийг тохиолдуулан ЭСЯ-наас “Алтай.мн” компанитай хамтран Чех, Словак улсад аж төрж буй иргэдтэй хийх нэгдсэн золголтыг 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр үндэсний хоол, аялал жуулчлалын “Гэр кэмп” цогцолборт зохион байгуулна.

Чех, Словак улсад аж төрж буй иргэд Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Уулзалт болох газар: “Гэр кэмп” цогцолбор
Хаяг: Český Šternberk 100
Цаг: 13:00-16:00

Прага хот
Монгол Улсын ЭСЯ
2026 оны 2 дугаар сарын 15

18/02/2026

Монгол түмний минь өв соёл, төрт ёсны бэлгэдэл болсон уламжлалт их баяр Цагаан сараар айл өрх бүр инээд хөөр, амар амгалан, элбэг хангалуун, сайн сайхны билгээр дүүрэн байх болтугай. 🇲🇳

Морин жилийн эрч хүч, хурд, тэсвэр хатуужлыг билэгдэн эв эеийг эрхэмлэж, ахмадаа хүндэлж, уламжлалын үнэ цэнийг хадгалангаа шинэ цагийн хөгжилтэй мөр зэрэгцэн итгэл төгс урагшлахын ерөөл өргөе. Шинэ он маань зорилго тэмүүлэлдээ тууштай, хөдөлмөр бүтээл арвин, хийморь дүүрэн жил байх болтугай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй! 🇲🇳🐎✨

13/02/2026
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой — Монгол бахархлын өдрийн мэндийг дэвшүүлье!"Саруул ухаанаас илүү сайн н...
21/11/2025

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой — Монгол бахархлын өдрийн мэндийг дэвшүүлье!

"Саруул ухаанаас илүү сайн нөхөр хүнд байхгүй, мунхаг хилэнгээс илүү муу дайсан хүнд байхгүй” хэмээх Чингис хааны сургааль өнөөг хүртэл бидний сэтгэл, ой тоонд гүн бат шингэсээр ирсэн билээ. Чингис хааны одонт зохиолч Jack Weatherford-н бичсэн түүхэн ном зохиолуудад Чингис хаан хүн бүр шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдаг байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байх, хатдынхаа мэргэн ухааныг дэмжиж, сонсох зэргийг чухалчлан баримталдаг байсан талаар өгүүлсэн байдаг нь ямар агуу удирдагч болохыг харуулсаар ирсэн.
Өнөөдөр бол улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэхийн зэрэгцээ төрт ёс, түүх соёлынхоо үнэт уламжлалыг судалж, нандигнан өвлүүлж, дэлхий дахинд таниулан сурталчилж, түгээн дэлгэрүүлж бахархах өдөр юм. 🇲🇳 🇲🇳 🇲🇳

Adresa

Český Šternberk 100
Cesky Sternberk
25726

Telefon

+420777978889

Internetová stránka

Upozornění

Buďte informováni jako první, zašleme vám e-mail, když Mongolian YURT CAMP zveřejní novinky a akce. Vaše emailová adresa nebude použita pro žádný jiný účel a kdykoliv se můžete odhlásit.

Kontaktujte Společnost

Pošlete zprávu Mongolian YURT CAMP:

Sdílet