GreenWorld Kids Cafe

GreenWorld Kids Cafe Zaisan Hill Complex 5 давхарт
💚GreenWorld Kids Cafe💚
☎️Холбогдох утас: 99963803

28/03/2026
04/02/2026

🪄✨ 4,5 -р сарын захиалгаа өдөр бүр авч байна✨
Цөөн өдөр үлдсэн тул та бүхэн амжиж захиалгаа өгөөрэй🤍
🎉🔮Бяцхан үрсийн тань төрсөн өдөр, сэвлэг үргээх ёслол, тэмдэглэлт баярыг бид дурсамж дүүрэн бүтээнэ✨🫶🏻

🌲Манай GreenWorld Kids Cafe
🎊 Сэвлэг үргээх ёслол
✨ Бүх төрлийн хүүхдийн баярын зохион байгуулалт
🎉 Төрсөн өдрийн баяр
🧸 Тоглоомын өргөн сонголт💚
🍱 Амт чанартай буфет хоол💚
👨‍👩‍👧 30-60 хүний багтаамжтай танхим💚
👩🏻‍🍼 Бяцхан зочдыг хуурайлах өрөө💚
🎀 Тайз, шааран чимэглэл үнэгүй хийгдэнэ💚

📍Хаяг: ZAISAN HILL COMPLEX 5 давхарт GreenWorld Kids Cafe
☎️Утас: 99963803

Хүүхдийн унаган сэвлэгийг үргээх ёс бол түүний цаашдын амьдралд нь сайн сайхан, аз жаргалтай байж, урт удаан наслахыг бэ...
26/01/2026

Хүүхдийн унаган сэвлэгийг үргээх ёс бол түүний цаашдын амьдралд нь сайн сайхан, аз жаргалтай байж, урт удаан наслахыг бэлгэддэг эртний Монгол ёс заншил. Эрт цагт хүүхдийн сэвлэг үргээхдээ☝️ хийдэггүй байсан бөгөөд ивээл жилтэй, ойрын төрөл хамаатан, гэр бүл, үр хүүхэд нь өв тэгш хүмүүсийг урин ирүүлж, тухайн хүүхдэд зориулсан цөмхөн ёслол хийдэг уламжлалтай.

Ингэхдээ зочидод барих хоол ундыг ч бас чухалчилдаг байсан аж. Гэтэл өнөөдөр “Хүүхдийн сэвлэг үргээх ёсонг хавтгайруулсан нийтийн найр болгож, бүхий л хамаатан садан, найз нөхөд, ажлын газрынхныг урин ирүүлж балчир үрийнхээ тэргүүнд гар хүргүүлж, сэвлэгийг нь хөндүүлэх болсон нь нийтлэг үзэгдэл болжээ. Хүүхдийн сэвлэг үргээх ёслол бол томчуудын шалтаг биш. Найз нөхөд, ажлын газрынханы дунд ямарч хулгайч, луйварчин, шулналын үүр, хэрүүлч, хэл амтай хүн явж байгааг та бид мэдэхгүй.

Сэвлэг үргээх ёсон
?
✅☝☝☝Хүүхдийн даахийг бүрэн хэлд орсон үед "ЧУЛУУ" хэмээн бүтэн хэлж чаддаг болсон үед гэж ялгалгүй сондгой настай үед заавал ивээл жил дээр авдаг байсан бичигдээгүй хууль ёс заншилтай.
Голчлон 5насанд нь буюу өөрт нь зориулж баяр ёслол хийж байна гэдгийг ойлгож ухаан орсон үед нь даахийг нь үргээж хөндөх нь зөв хэмээжээ.

Сүүлийн 50 гаруй жилүүдэд охин хүүхдийг тэгш тоотой насан дээр нь авдаг хэмээн буруу ташаа ойлголт газар авчээ. ( Сүүлийн үеийн лам нар хүртэл тийм ойлголт өгөөд байгаа учир хүмүүс тэгш насанд авдаг хэмээн итгэж хүүхдийнхээ даахийг буруу нас гаригт авах элбэг болоод байгаа нь харамсалтай.)
✅Энэ эртнээс ийм ёс байгаагүй бөгөөд тэгш тоон дээр авдаг байсан шалтгаан нь:
☝☝Хүүхдийн даахи үргээх ёсонд тэгш насанд авах тохиолдол байдаг энэ ховор буюу цөөн тохиолдолд хүүхэд тогтдоггүй, өвчин ороодог, гэр бүл тогтдоггүй айл олон хүнд зарлалгүй тэгш насанд авдаг байсан нь өдгөө ташаа ойлголт болж тэгш насанд авдаг хэмээн ярьдаг болсон нь буруу ажээ.- орчин цагт үндэслэлгүй мэдээлэл маш их шэйр хийж хуулбарлаж байгаа олон нийтэд тархаж хүн охин тэгш насанд авдаг гэж буруу ойлголт нийтээрээ газар авчээ ямарваа мэдээ мэдээллийг шууд итгэх бус үнэн зөв мэдээлэл мөн үү гэдгийг сайтар нягталж шүүлтүүртэй хандах хэрэгтэй ☝️хүү охин гэж ялгахгүй сондгой насанд сэвлэг үргээх ёслол хийдэг.( ?
энэ хэсгийн мэдээллийг МУСГЗ С.Дамбий гуйн хүүхдийн даахинд учир бий лекцийн онлайн хэсгээс оруулав)

Сэвлэг үргээх ёс нь нарийн нандин ёслолд хамаарах тул найранд архи дарс ордоггүйн гол утга учир шалтгаан нь хүүхдэд байдаг дөрвөн бурханлаг шинж чанарыг хүндэтгэсэнтэй холбоотой. Тэдгээр нь:

1. Бага насны хүүхдэд харамын сэтгэл байхгүй
2. Хураан хуримтлуулах сэтгэл үгүй
3. Бохир заваан гэсэн ойлголт байхгүй
4. Дээр доорын ялгаа гэж алагчиллаггүй

Чухам үүгээрээ нялхсын сэвлэг үргээх ёслол хэмээн яригддаг ба найр наадмаас ялгаатай ариун ёслол юм.
(☝️Даахины найр гэж ярьдаггүй) Тиймээс даахь үргээх ёслолд эхэлж айраг сөн барьж, ерөөлч бэлэг дэмбэрэлтэй үг хэлж ерөөдөг ёстой.

Даахь үргээхэд сайн өдөр

Үс бол хүний бие махбодоос урган төлжиж хүний биеийн эрчим хүн хадгалдаг өвөрмөц хэрэглүүр учраас “Буянд цөв суулгаж, муу ёр дуудна” гэж үздэг. Иймд эртнээс эдүгээ хүртэл нялх үрийнхээ даахийг үргээхдээ сайн өдөр, эвээл жилийг нь хардаг учиртай. Мөн хүүхэд өөрөө энэ өдрийг сонгодог гэж буурлууд хэлэлцдэг. Даахь үргээх өлзийт сайн өдөр, од гаригийн бэлэгдлийг танилцуулъя.

Шинийн 3. Баялаг төгөлдөр баясгалан

Шинийн 4. Баян ноён болох сайн.

Шинийн 6. Өнгө зүс сайжрах сайн.

Шинийн 8. Нас уртсах сайн.

Шинийн 10. Зэрэг олж эрх нэмнэ.

Шинийн 11. Эрхтэн хурц, цэцэн мэргэн болох.

Шинийн 13. Жаргал ирэх сайн.

Шинийн 14. Эдийг олох, арвидах сайн.

Шинийн 15. Өлзийтэй сайн.

Шинийн 19. Сайн ерөөлт өдөр.

Шинийн 22. Эд ундаа элбэг эрхэм.

Шинийн 23. Эд идээ тэгш сайхан.

Шинийн 26. Буян олж жаргал ирнэ.

Шинийн 27. Сайны өлзийт өдөр.

Гараг: Даваа, Лхагва, Баасан сайн.

Жил өдрөөс: Хулгана, үхэр, хонь, бич, нохой, гахай өдрүүд сайн.

Од өдрөөс: 0, 2, 4, 9, 15, 16, 17, 24, 26 дахь одтой өдөр сайн.

Мөн ивээл өдөр. Цагийн наран, Өлзий наран өдөр тус тус сайн.

“Охин хүүхдийн даахийг хөхөөн дуунаар бүстэй хүүхдийн даахийг бугын дуунаар үргээ” гэдэг аман хууль манайд л бий. Гол төлөв зуны дунд сарын шиний найманд охины, намрын дунд сарын шинийн 15-нд /Даваа, Баасан гараг таарвал бүр сайн/ хүүгийн даахийг үргээдэг ёстой. Ёслол эхлэхийн өмнө хотон дээр болон зэлэн дээр сан тавьж хангай дэлхийдээ цай сүүний дээжээр цацал өргөөд ахан дүүс, айл хотлоор цугларч гүйцмэгц ёслолоо эхэлнэ. Энэ үеэр хүүгийн /охины/ авга, нагац нар заавал байх учиртай.

Сэвлэг_хөндөхдөө

Хүүхдийнхээ сэвлэгийг үргээхдээ тухайн хүүхдийн ивээл жилтэй хүн хөндөнө ивээл жилтэй хүн ойр халуун ам бүлийн ахан дүүсд байхгүй бол аав нь хөндөж болдог.
Хөндөхөөс өмнө хүүхдийн даахийг шууд мэс хүргэж авдаггүй эхлээд модон хутгаар домнож дом хийнэ ингэхдээ аягатай сүүнд модон хутганы үзүүрийг бага зэрэг дүрээд модон хутган дээрх тогтсон дусал сүүг хөндөх гэж буй хайчны үзүүрт дусааж өгнө энэ нь хүүхдийг мэсэнд сэвтүүлэхгүй гэсэн дом болж өгдөг модон хутгаар домнохдоо оройн хэсгээс хусаж буй мэт домноно.
Модон хутгыг аав нь өөрийн гараар зорж хийдэг төрүүлсэн ээж нь дээлийг нь хийж өгдөг уламжлалтай билээ.-( хэсгийн мэдээллийг МУСГЗ С.Дамбий гуйн хүүхдийн даахинд учир лекцийн хэсгээс оруулав)

баруун шанаанаас
хүүхдийг зүүн шанаанаас хөнддөг.

Хүүхдэд мөнгөнөөс өөр юу өгч болох вэ?

хамгийн чухал зүйл бол #ЕРӨӨЛ билээ.
Найрын ахлагч ” За одоо хүүгийнхээ /охиныхоо/ даахийг үргээе” гэж хэлэхэд баруун хойд талд сууж буй хамгийн хүндтэй ивээл жилтэй хүн эхэлж хүүхдийн үсэнд модон хутгаар хүрч дараа ньУнаган сэвлэгийг хөндөхдөө
“Аавдаа ачлалтай, ээждээ энэрэлтэй, урт насалж, удаан жаргаж элбэг баян амьдраарай” гэсэн ерөөл хэлхээс гадна хүүхдийн даахинд залагдан ирсэн хүмүүс тусгайлан ерөөл бэлдэж хүн бүр хэлж буй ерөөлийн үгээ давхцуулахгүйгээр тухайн хүүхдэд цаашдын сайн сайхан амьдрах ирээдүйн амьдралд нь хүндэтгэл үзүүлэн даахинд хүрэхдээ ерөөлийг үгийг маш сайн хэлж өгөх нь хүүхдийн насан туршийн замыг зөв сайхнаар залж чиглүүлж өгдөг хэмээн үздэг. Үгийн хүч өөрөө асар ихийг зөгнөж байдаг. Хүүхдийн үсний найранд дараах байдлаар ерөөл хэлдэг. Үүнд:

Энхрий бяцхан хүүгийнхээ
Онгон хонгор даахийг нь
Өдөж баясгаж авсны
Найр цэнгэл баяр бэлэг болгож
Намирсан их хадгаа дэлгээд
Нандин идээнийхээ дээжийг өргөөд
Найрын олны өмнө
Намайг бэлэг барь гэлээ

хэмээн ерөөлч уг найранд ерөөл хэлэх болсныхоо учрыг айлтгаад,

Ган цагаан хайлш
Гавшгай цагаан тонгоргийг бэлдээд
Алтай хайчны амыг нээж
Амь насыг нь даатгаж
Мөнгөн хайчны амыг нээж
Мөнх насыг нь даатгаж
Ган хошуутай
Алтан бариултай хайчаа
Гар мутар бүрийдээ
Дамжуулан үргээж
Гарсан төрсөн нас буяныг нь
Уртасгаж өргөөд

гэх мэтээр хүүхдийн онгон даахь үсэнд хамгийн анхлан хүндэтгэлтэйгээр хүрсэн учрыг үзүүлсэн байдаг. Мөн түүнчлэн:

Баруун талын шанаанаас
Эхэлж үргээхэд
Бадамлянхуа цэцэг
Дэлгэрч байгаа мэт
Зүүн талын шанаанаас нь
Авч үргээхэд
Зүйл бүрийн эрдэм
Цацарч байгаа мэт
Орой дээрээс нь авч үргээхэд
Ой билэг нь хурцдаж
Оюун ухаан нь нэмэгдэж байгаа мэт хэмээн ерөөдөг байна

Ингээд хамгийн түрүүнд ивээл жилтэй хүн эхлэн ерөөл хэлж дараа сүү амсана мөн хүүхдэдээ сүү амсуулна, хайч хүргэхээс өмнө нь мохоо үзүүртэй
/масло түрхдэг хутга шиг дугуй иртэй/ модон хутгаар дом болгон домнодог
/ дом нь хүүхдийг мэсэнд сэвтүүлэхгүй гэсэн дом ажээ/ хадаг зүүсэн хайчаар туг үс хяргаж аягатай
ивээл жилтэй хүн хөндсөны дараа нар зөв тойруулан төрүүлсэн ээж аав, эмээ өвөө, гэсэн халуун дотны гэр бүлийн хүмүүс ахан дүүгийн дараалалаар хөндөнө.(хүүхдийн даахинд хүрч буй хүн бүр эхлээд сүү амсдаг)
Дараа нь зочдын урдуур хүүхдийг нар зөв тойрч сэвлэгийг нь үргээж хөндсөний дараа хүүхдийг мялааж хишигийн уутанд хүүхдэд бэлэглэх зүйл нь мөнгөнөөс гадна араанд нь амтлах зөөлхөн ааруул чихэр давхар өгдөг.
Үүнээс гадна үсний тууз, тэмдэг,
ил захидал, өгөхөөс гадна мал амлаж болно.
Дан мөнгө ☝️өгдөггүй хүүхдийн амтлах мэдрэхүйд нь амны хишиг хэмээн давхар мөнгөн дээр чихэр юмуу зөөлхөн амттан өгдөг.

Найрын ширээнд ямар хоол хүнс бэлдэх вэ?

Битүү хоол буюу бууз хуушуур хийдэггүй ард түмний ёсон бий өнөөдөр энэ ёсыг мөн л ам дамжин мэдэх мэдэхгүй хазай буруу ярьсаар иржээ.

Даахь үргээх ёслолын үеэр архи дарс хэрэглэдэггүй харин малын шим айргаа сөгнөж болох бөгөөд идээ ундааны хувьд гойд цээрлэх зүйл байдаг соргог идээ ундаа барьдаг. Найрын ширээнд цагаалга хамгийн чухал. Битүүлгийг нутаг нутгийн онцлогоос хамаарч тавих эсэхээ шийддэг. Идээний зүйл нь уламжлалт буюу орчин үеийн алин ч байж болох бөгөөд заавал байх зүйл нь цагаалга хэмээх үзэмтэй аарцтай , сүүтэй будаа болно. Энэ цагаалганаас хүн бүгд амсан , ирсэн хүүхэд бүгдэд аяга аягаар өгч будаалдаг ёстой. Найрын ширээний эхэн талд буюу баруун хойно хүүгийн ивээл гэгдэх тэр айлын хамгийн хүндтэй хүн суудаг. Хүүхдийн сэвлэгэнд хүрч эхэлснээр идээ ундаагаа ирсэн зочид хүртэж эхэлдэг.

Гэрт ирсэн гэр бүл ахан дүүс зочид бүгд бүрэн ирээдүй хойч үедээ үлгэр жишээ үзүүлэн бүрэн бүтэн хувцастай ирдэг сайхан ёс уламжлалтай ард түмэн билээ.

:
Хүүхдийн үсний найрын ширээнд хатуу сархад, хуучин идээ будааг хэзээ ч бэлддэггүй. Мөн сайн цагийг баримтлах нь хамгийн чухал.Үдээс хойш ирсэн зочдод хүүхдийнхээ үсэнд хүргэдэггүй. Энэ өдөр гэр бүлийн гишүүд ямар ч байдлаар ам муруйж болдоггүй бөгөөд олон зочин урихгүй. Хүүхдийнхээ үсний сэвлэгийг хадганд боож маш сайн хадгалах ба өвчин ороох үед домын чанартай хэрэглэнэ. Жишээ нь: хамраас цус гараад тогтохгүй үед сэвлэгний үсийг шатаагаад хярвасыг нь үнэртүүлэхэд цус тогтдог. Тиймээс хүүхдийнхээ ганц ширхэг ч үсийг нь нандигнах учиртай.

Эх сурвалж:
- Сэвлэг брэнд
- Google- судалгаа
- Ам дамжин өвлөгдөж ирсэн адрын ёс
- Ардын судлаач МУСГЗ С.ДАМБИЙ.

07/01/2026

🎁Манайх 1,2-р сард 10% урамшуулал зарласан байгаа шүү🥳✨🎈

🌲Манай GreenWorld Kids Cafe

🧸 Тоглоомын өргөн сонголт💚
🍱 Амт чанартай буфет хоол💚
👨‍👩‍👧 30-60 хүний багтаамжтай танхим💚
👩🏻‍🍼 Бяцхан зочдыг хуурайлах өрөө💚
🎀 Тайз, шааран чимэглэл үнэгүй хийгдэнэ💚
✨ Бүх төрлийн хүүхдийн баярын зохион байгуулалт
🎉 Төрсөн өдрийн баяр
🎊 Сэвлэг үргээх ёслол
🎅 Хүүхдийн шинэ жил
Хамгийн үнэ цэнтэй баярын мөчүүдийг бид бүтээнэ — та зүгээр л жаргалтайгаар ирээрэй!
📍Манай хаяг: Zaisan hill complex 5-р давхар Green world kids cafe 🌲💚
📞99963803

#ХүүхдийнТөрсөнӨдөр #тэмдэглэлтбаяр #үснийнайр #шинэжилтэмдэглэх

06/01/2026

💚GREEN WORLD KIDS CAFE💚
Бид таны хүүхдийн төрсөн өдөр, сэвлэг үргээх ёслол гээд бяцхан үрсийн тань нандин, баярт мөчийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааг өдөр бүр зохион байгуулж дараах үйлчилгээг үзүүлж байна.
Багц үйлчилгээндээ:
🦋30-60 хүн хүлээн авах тав тухтай, цэвэр, тохилог орчин🤗
🦋Амт чанартай буфет хоол🍹🧆🍕🤗
🦋Хүүхдэд зориулсан тоглоомууд 🎮🏀🛝🧸
🦋Mom & Baby Room
🦋Тайз засалт, чимэглэл🦋🤗
🦋Хөгжим, гэрэлтүүлэг 🎙️🎤🔊🎹🤗
🦋Хүртээмжэй авто машины зогсоол 🚘
Хамгийн үнэ цэнтэй баярын мөчүүдийг бид бүтээнэ — та зүгээр л жаргалтайгаар ирээрэй!
📍Манай хаяг: ZAISAN HILL COMPLEX 5-р давхар GreenWorld Kids Cafe 🌲💚
☎️-Захиалга өгөх утас: 99963803
#ХүүхдийнТөрсөнӨдөр #тэмдэглэлтбаяр #үснийнайр #шинэжилтэмдэглэх

26/12/2025

💚GREEN WORLD KIDS CAFE💚
Бид таны хүүхдийн төрсөн өдөр, сэвлэг үргээх ёслол гээд бяцхан үрсийн тань нандин, баярт мөчийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааг өдөр бүр зохион байгуулж дараах үйлчилгээг үзүүлж байна.

Багц үйлчилгээндээ:
🦋30-60 хүн хүлээн авах тав тухтай, цэвэр, тохилог орчин🤗
🦋Амт чанартай буфет хоол🍹🧆🍕🤗
🦋Хүүхдэд зориулсан тоглоомууд 🎮🏀🛝🧸
🦋Mom & Baby Room
🦋Тайз засалт, чимэглэл🦋🤗
🦋Хөгжим, гэрэлтүүлэг 🎙️🎤🔊🎹🤗
🦋Хүртээмжэй авто машины зогсоол 🚘

Хамгийн үнэ цэнтэй баярын мөчүүдийг бид бүтээнэ — та зүгээр л жаргалтайгаар ирээрэй!

📍Манай хаяг: ZAISAN HILL COMPLEX 5-р давхар GreenWorld Kids Cafe 🌲💚
☎️-Захиалга өгөх утас: 99963803

#ХүүхдийнТөрсөнӨдөр #тэмдэглэлтбаяр #үснийнайр #шинэжилтэмдэглэх

10/12/2025

Таны хүүхдийн тэмдэглэлт баярыг төгс болгох газар хайж байна уу?🥳

🌲Манай GreenWorld Kids Cafe:

🧸 Тоглоомын өргөн сонголт💚
🍱 Амт чанартай буфет хоол💚
👨‍👩‍👧 30-60 хүний багтаамжтай танхим💚
👩🏻‍🍼 Бяцхан зочдыг хуурайлах өрөө💚
🎀 Тайз, шааран чимэглэл үнэгүй хийгдэнэ💚

✨ Бүх төрлийн хүүхдийн баярын зохион байгуулалт
🎉 Төрсөн өдрийн баяр
🎊 Сэвлэг үргээх ёслол
🎅 Хүүхдийн шинэ жил

Хамгийн үнэ цэнтэй баярын мөчүүдийг бид бүтээнэ — та зүгээр л жаргалтайгаар ирээрэй!

📍Манай хаяг: Zaisan hill complex 5-р давхар Green world kids cafe 🌲💚
📞99963803

#ХүүхдийнТөрсөнӨдөр #тэмдэглэлтбаяр #үснийнайр #шинэжилтэмдэглэх

Address

Zaisan Hill Complex , 5th Floor
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when GreenWorld Kids Cafe posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category