15/06/2026
Хүүхэд бүрийн инээд баясал өөрөө энэ дэлхийн хамгийн том гэрэл гэгээ билээ. ✨
Эх нялхасын хорт хавдартай бяцхан үрсийн маань эмчилгээнд зориулж, гаднын байгууллагаас хандив өгөх үеэр бэлэглэх нандин захиалга ирсэн юм. “Хүүхдүүдэд бамбарууш нь маш их таалагддаг, хөөрхөн юм байна” гээд шар туузтай хийлгэхийг хүссэн билээ. 🎗️🐻
Хүүхдийн хорт хавдрын эсрэг бэлэг тэмдэг болсон энэхүү алтан шар туузыг моделинг шоколадаар нэг бүрчлэн гар аргаар, уналттай, амьд мэт харагдуулахаар сэтгэлээ гарган урлалаа. Бамбарууш бүрийн өнгийг ч яг тэр дулаахан, зөөлөн бор шар туяагаар нь Бельги шоколад болон чанартай орцуудаа тааруулан гаргасан юм.
Тэдний тэр бяцхан зүрхэнд урам зориг, баяр баясгалан, бас амттай дурсамж үлдээгээсэй хэмээн залбирч, захиалга бүрийг маш нарийн, хайраар бэлдлээ. Бяцхан баатрууд маань хурдан эдгэрч, урт удаан, аз жаргалтай амьдрах болтугай. 💛🏡
—
#МуссБялуу #ХүүхдийнТөлөө #СэтгэлийнБэлэг MousseCake