Liberty Club

Website

Liberty Club Laissez-faire

06/10/2026

"ЭХ БОЛСОН ЗУРГААН ЗҮЙЛ, ХАМАГ АМЬТНЫ ТУСЫН ТУЛД"
QUIZ NIGHT: Монголын түүх Vol.2 XX ЗУУНЫ МОНГОЛ УЛС

Түрүүчийн Мягмарт зохиогдсон "тааварт наадмын цэнгээнт үдэш" маань чамлахааргүй амжилттай болсон тул оролцогчдын хүсэлт, зөвлөмжийн дагуу Хоёр дахь эвентийн сэдвийг өмнөхөөс нарийвчилж "ХХ ЗУУНЫ МОНГОЛ УЛС" хэмээн тогтлоо. Хуучин зууны ээдрээ нугачаанд тэмцэж зүтгэж тусгаар тогтнолоо олж авсан; Хүнд өрөг дээр уран нүүдэл хийн эх орноо авч үлдсэн эрэлхэг түүхээр бахархдаг хэн бүхнийг мэдлэг ухаанаа сорьж, мэргэн оюунаа уралдуулна уу хэмээн урьж байна.

Тааварт наадам: 3 даваа, 30 асуултаас тогтоно; 3-4 хүнтэй 10-15 баг оролцоно.

Мэдлэг, оюунаа уралдуулан түрүүлсэн багт бооцоот мөнгөн шагнал, удаалсанд тусгай шагнал олгоно.

БАГИЙН ТАКС: 100,000₮
Уух зүйл, бооцоо, ширээний захиалга багтсан.

ЯЛАГЧ БАГИЙН ШАГНАЛ:
Оролцсон багийн тооноос хамаарч 250,000–500,000₮

ХЭЗЭЭ, ХААНА:
📅 2026 оны 10 дүгээр сарын 6-ны Мягмар гараг, 20: 00
📍 Олимпик Резиденс, Либерти Клуб

БҮРТГҮҮЛЭХ:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfyUhxdfI2mBGRUlRP1GT_e92BpEUP15nR1pmO4lXTSDoaGOw/viewform?pli=1

ХОЛБОО БАРИХ:
📞 +976 98023007

-Хөгөө чирч буй хөнгөлөлттэй зээлүүд-Нийт 48 ихнаядын зээлийн 16 ихнаяд ₮ буюу 35% нь  хөнгөлөлттэй зээл!!!-Энэ зээлийн ...
02/10/2026

-Хөгөө чирч буй хөнгөлөлттэй зээлүүд
-Нийт 48 ихнаядын зээлийн 16 ихнаяд ₮ буюу 35% нь хөнгөлөлттэй зээл!!!
-Энэ зээлийн хүүний зөрүү болох 2 гаруй ихнаяд ₮-ийг жил бүр төр таны хармаанаас чинь булаан авдаг.
Энэ удаагийн K-Клуб уулзалтаар хөнгөлөлттэй зээлийн бодит үр нөлөө, эрсдэл, далд өртгийн талаар нээлттэй ярилцана.

- 2026.10.07 /Лхагва гараг/
- 19:00 цагт, Олимпик галлерей, 1-р давхарт, Liberty Club
#ХөнгөлөлттэйЗээл #ЭдийнЗасаг #МонголынЭдийнЗасаг

02/10/2026
ЮУ БОЛООД ӨНГӨРВӨӨӨ! Галзуу солиотой нь мэдэгдэхгүй гал гарсан долоо хоногийн тойм баасан гарагт Амараатай хамт!Шоуны зо...
30/09/2026

ЮУ БОЛООД ӨНГӨРВӨӨӨ!
Галзуу солиотой нь мэдэгдэхгүй гал гарсан долоо хоногийн тойм баасан гарагт Амараатай хамт!

Шоуны зочин комедианууд Ensy, Tengis, Temuulen

2026.10.02 Liberty club 20:00 цагаас.
Ширээ захиалга: 85203482

🎬 LIBERTY MOVIE NIGHT: SN**CH (2000)Найруулагч Таванбаярын хөтлөн явуулах кино өдөрлөгт урьж байна. Энэ үдэш Guy Ritchie...
28/09/2026

🎬 LIBERTY MOVIE NIGHT: SN**CH (2000)

Найруулагч Таванбаярын хөтлөн явуулах кино өдөрлөгт урьж байна. Энэ үдэш Guy Ritchie-гийн постмодерн crime comedy классик "Sn**ch" (2000) киног хамтдаа үзэх болно. 84 карат эрдэнийн алмаазыг тойрсон Лондонгийн underground ертөнцийн мөргөлдөөнийг кино шүүмжлэгчид дараах онцлогуудаар өндөр үнэлдэг:
• Хурдан хэмнэл ба эвлүүлэг: Clip style-ийн шинэлэг монтаж, non-linear зохиомж.
• Brad Pitt-ийн гайхалтай дүр: Залгигдмал акценттай цыган боксчин Mickey-гийн дүр ба егөөтэй dialogue-ууд.
• Сонгодог рок soundtrack: Кадр бүрийн хэмнэлд яг цагийг нь олж тохируулсан хөгжмийн сонголт.
Кино үзвэрийн дараа Guy Ritchie-гийн visual style, black comedy жанрын онцлогийн талаар найруулагч Таванбаяртай ярилцаж, санал бодлоо хуваалцаарай.

Хэзээ: 10 сарын 1 | Пүрэв гараг | 20:00 цагт
Хаана: Liberty Club
Host: Найруулагч Таванбаяр Каба
Такс: 15,000₮ (1 b**r free)
Захиалга: 99015941, www.lemonion.org

Суудал хязгаартай тул урьдчилан захиалаарай.

Address

WW7F+3F6 Олимпик Резиденс, SBD/1 Khoroo
Ulaanbaatar
14220

Alerts

Be the first to know and let us send you an email when Liberty Club posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category