10/02/2025
📣📣📣 Шинээр амттан хийж эхэллээ.
Чуррос бол Испанийн уламжлалт амттан бөгөөд одоо дэлхийн олон улс оронд алдартай. Энэ нь нарийн, урт, шаржигнуур гадаргуутай, дотроо зөөлөн, амттай гурилан бүтээгдэхүүн юм.
Испани болон Латин Америкт өглөөний цайны хослолд чурросыг халуун шоколадтай хамт амтархан иддэг уламжлалтай.
Манай чуррос нь хамгийн өндөр чанартай, шинэ бүтээгдэхүүнээр хийсэн бөгөөд олон төрлийн амттай, соусуудтай хамт хэрэглэгчдийн сонголтонд нийцүүлэн санал болгох болно. Хэрвээ та гадаа явж байхдаа, эсвэл чөлөөт цагаараа амттай зүйл идмээр байвал манай чурросыг туршаад үзээрэй!