30/11/2025
Хахир хүйтнээс урьтаж ДАРХЛААГАА дэмжээд аваарай. Жин хасч байгаа үед ч тохиромжтой гэнэ шүү.
🥣 Тойгны шөлний ач тус
1) Үе мөч, холбоосыг дэмжинэ
-Тойгны яс, мөгөөрсөн хэсгээс коллаген, глюкозамин, хондроитин ялгардаг.
Эдгээр нь үе мөчний уян хатан байдлыг дэмждэг байна.
2) Хоол шингээлтэд тустай
Шөлөнд агуулагдах желатин гэдэсний ханын хамгаалалтыг дэмждэг.
Хүнд хоол идсэн үед гэдэс эвгүйрхэх, хий ихсэхээс сэргийлэхэд тус болдог.
3) Дархлааг сайжруулна
Удаан буцалгасан тохиолдолд кальци, магни, кали зэрэг эрдэс бодисууд шөлөнд ялгарснаар түүнийг уусан хүний биеийн тэсвэр, өвөл цагийн дархлаанд тустай.
4) Энерги, тэнхээг сэргээнэ
Дасгал хийдэг болон ядруу үед шөлний уураг болон бага хэмжээний өөх нь хурдан тэнхээ оруулах үйлчилгээтэй.
Ханиад хүрсэн үед тойгны шөл уухад бие хурдан тэнхэрдэг.
5) Арьс, хумс, үсийг дэмжинэ
Желатин ба коллаген нь арьсны чийгшил, уян хатан байдлыг дэмждэг.
6) Өөх тос бага, тэжээллэг
Тойгны шөл уураг, эрдсээр баялаг мөртлөө өөх тос харьцангуй бага байдаг.
Жин барьж байгаа үед ч тохиромжтой.