OTGON brand

OTGON brand Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from OTGON brand, Tea room, Kimka office center, 2-222, Zhongshan.

OTGON brand / Be Rich Club

🍃Монгол хүний биенд төгс тохирох дээд зэрэглэлийн Пу-эр цай🍃
🍃Гуандун мужын онцлог болох Мандаринтай Пу Эр цай 🍃🍵🫖
🍃"Цайтай амьдрах ухаан" онлайн сургалт 🫖✨
🍃Цайны мастерын сургалттай Цайны аялал 💝✨

ГАНЦААРЧИЛСАН ЦАЙНЫ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР 🍃🍃🍃Ганцаарчилсан сургалт авахаар алс холоос зорин ирж буй таньд зориулав. 📚 СУРГА...
14/09/2026

ГАНЦААРЧИЛСАН ЦАЙНЫ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР 🍃🍃🍃

Ганцаарчилсан сургалт авахаар алс холоос зорин ирж буй таньд зориулав.

📚 СУРГАЛТЫН АГУУЛГА

1. Цайны үүсэл ба түүх

Цайны эхэн үед Шэньнун хаан зуун төрлийн ургамлыг амсаж үзэн, анх дорнын навчны талаар мэдэж авсан түүх.

2. Цайны ёслол ба уламжлал

* Цайны ёс заншил
* Хаккагийн Лэй Ча цай хийх арга
* Лун Доу цай
* Гурван алхамт цай
* Юй цай
* Чонши цай

3. Цайны хэрэгсэл

* Цайны хэрэгслүүдийн танилцуулга
* Цайны иж бүрдэл
* Цайны ширээ засах арга
* Өөр өөр төрлийн цайг өөр өөр цайны хэрэгслээр хандлах харьцуулалт

4. Цайны ёс зүй ба урлаг

* Цайны ёс зүй
* “Эрхэм хүний есөн чанар”
* Ногоон цай хандлах урлаг

5. Цайны соёлын түүх

* Цайны соёлын түүх ба үүсэл
* Францын соёлын түүх ба хөгжлийн урсгал
* Икэбана буюу Японы цэцэг засах урлаг

6. Хятадын цайны соёлын хөгжлийн түүх

* Тан улсын үеийн цайны сэргэлт
* Хятад болон гадаадын цайны соёл
* Сүн улсын үеийн цай бэлтгэх дэг журам
* “Зуун төрлийн цай”-ны гайхамшиг
* Мин улсын үед цай уух хэв маягийн өөрчлөлт

7. Гар урлал ба үнэрийн урлаг

* Гар хийцийн цуглуулга
* Цайгаар цэцгийн чимэглэл хийх
* Үнэрийн карт хийх
* Үнэр, амтны зохицол

8. Цай хандлах үндсэн арга

Цай хандлах 3 үндсэн элемент

* Ус
* Цай
* Хандлах арга
* Өөр өөр төрлийн цай хандлах техник

9. Цайны амт, үнэрийг таних

Blind Box Record: A Taste Test

→ Нүдэн баримжаагаар / харалгүйгээр цай амталж, амт үнэрийг ялгах

10. Цай холих ба төрөл бүрийн цайны урлаг

* Холимог цай хандлах, амтлах урлаг
* Цагаан цай хандлах урлаг
* Шар цай хандлах урлаг

11. Цайны яруу найраг ба уран зохиол

* Цайны тухай яруу найраг
* Сонгодог цайны шүлгүүд
* Цайны ертөнцийн гайхамшиг, мэдрэмжийг мэдрэх

12. Шинжлэх ухаанч цай уух соёл

* Шинжлэх ухааны үндэслэлтэй цай уух
* Цайны үнэр, анхилуун байдлыг зөв мэдрэх
* Цайны 6+1 үндсэн ангилал
* Нүдэн баримжаагаар амт, үнэр таних сургалт

13. Цай амтлах ба улирлын цай

* Цайг зөв амтлах арга
* Дөрвөн улирлын цай уух соёл
* Хар цай хандлах
* Ногоон цай хандлах
* Chaozhou Gongfu Tea / Чаожөү Гүнфү цайны ёслол

14. Барууны цайны соёл

* Англи afternoon tea буюу үдээс хойших цай
* Барууны цэцгийн чимэглэл

15. Төрөл бүрийн цайны сэдэв

* Ногоон цай
* Цагаан цай
* Шар цай
* Оолонг цай
* Хар цай

16. Цайны тусгай сэдвүүд

* Rock Tea
* Pu-Erh Tea

17. Цай ба ус

* Цай болон усны харилцан нөлөө
* Цай бүрт тохирох усны онцлог
* Усны чанар цайны амтанд хэрхэн нөлөөлөх тухай

18. Цай ба урлаг

* Уран бичлэг
* Цайны урлагийн үзүүлбэр
* Цайтай холбоотой бусад урлаг

ЦАЙНЫ ЕРТӨНЦӨӨР ХАМТ АЯЛАХ УУ? Аялалын маань хөтөлбөрийг 30 жилийн түүхтэй CHINA YOUTH TRAVEL SERVICE- GUANGDONG компани...
11/09/2026

ЦАЙНЫ ЕРТӨНЦӨӨР ХАМТ АЯЛАХ УУ?
Аялалын маань хөтөлбөрийг 30 жилийн түүхтэй CHINA YOUTH TRAVEL SERVICE- GUANGDONG компани зохион байгуулж байна.

🍃Цайны танхимын сургалт ( Tea master Luna & Mongolian Tea Lovers - Цайны ертөнцөөр хамт аялах уу? группын админ Solongo Enkhtaivan )
🍃Цай хураалт
🍃Цай боловсруулалт
🍃Отгон брэндийн Chen Pi нийлүүлэгч талбай дээр мандарин хураалт болон бэлтгэлт
🍃Цайны ёслол
🎀Амралт/зугаалга гэсэн хуваариудыг бэлдлээ.

ZHONGSHAN-ZHUHAI-XINHUI-YINGDE-GUANGZHOU

10 өдөр, 5 хотын аялал 🍃🍃🍃

#цайныаялал

ЦАЙНЫ ЕРТӨНЦӨӨР ХАМТ АЯЛАХ УУ ?ЦАЙНЫ АЯЛАЛ Хүсэн хүлээсэн цайны аялалынхаа бүртгэлийг эхлүүлцгээе ээ. Та нарыгаа тэсэн я...
07/09/2026

ЦАЙНЫ ЕРТӨНЦӨӨР ХАМТ АЯЛАХ УУ ?
ЦАЙНЫ АЯЛАЛ

Хүсэн хүлээсэн цайны аялалынхаа бүртгэлийг эхлүүлцгээе ээ. Та нарыгаа тэсэн ядан хүлээж байна.
• Цайны сургалтыг Луна багш бид хоёр явуулна.
• Аялалын үйл ажиллагааг манай цайны өргөөний хамт суралцагч, аялал жуулчлалын бизнес эрхлэгч Жин эгч маань зохион байгуулна.
• Аялалын турш хөтөчлөх Ganjargal Ganbaatar маань бас бидэнд зориулж сюрприз бэлдсэн байгаа.

📍 Чиглэл: [ЖУНШАН, ГУАНЖОУ, ИНЬДЭ, ЖУХАЙ]
📅 Огноо: [2026 оны 11р сар]
⏰ Хугацаа: [10 өдөр / 9 шөнө]
👥 Хүний тоо: [10-15 ]

ХЭНД ЗОРИУЛСАН БЭ?

•Цай сонирхогчид
•Бизнес эрхлэгчид
•Цайны худалдаа эрхлэх хүсэлтэй хүмүүс
•Хувийн аялал, шинэ туршлага, шинэ найзууд, гайхалтай дурсамжыг хамт бүтээх хүмүүс

#ЦайныАялал

05/09/2026

🍐 “Лийрийг ингэж амталж үзсэн үү?”

✨ Зөөлөн, анхилуун лийрийн амт
✨ Өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой
✨ Нэг балгаад л — “Яагаад өмнө нь мэддэггүй байв?” 😍

🍐 Лийрийн охь — шинэхэн мэдрэмжийг нэг дор!

Ус, цайгаа уухдаа илүү амттай болгох хамгийн амархан арга.
Ундаа уух дургүй миний хувьд лийрийн охиор эрүүл унд бэлдэж хүүхдүүддээ өгдөг.

Гадуур авч явахад тохиромжтой учраас хол газар явахдаа ханиад, хоолой өвдөлтөөс урьдчилан сэргийлж, заавал цүнхэндээ авч явдаг. 🍐

Лийрээ цүнхлээд яваарай ээжүүд ээ!

#ЭэжүүдийнСонголт #лийрийнохьмонгол #ХүүхдийнАрчилгаа

29/08/2026

Хятадын уламжлалт арчилгаанд лийрийг хоолойг тайвшруулах, хуурайшилтыг багасгахад хэрэглэж ирсэн түүхтэй.

Тэр уламжлалаас үүдэн, лийрийн шүүсийг өтгөрүүлэн боловсруулсан Лийрийн охь-г өдөр тутмын арчилгаандаа хэрэглэж ирсэн . 🤍

🍐 Байгалийн лийрийн амт
🍐 Хүүхэд/гэр бүлийн өдөр тутмын хэрэглээнд
🍐 Ялангуяа улирал солигдох үед гэртээ байлгахад тохиромжтой

Хүүхдийн хоолойг өвдсөний дараа нь биш, өдөр бүр хайрлаж арчлах нь чухал. 🤍

📌 Лийрийн охь — ээжүүдийн өдөр тутмын жижигхэн халамж.

#ЛийрийнОхь #ЛийрийнОхьМонгол #ЭэжүүдийнСонголт #ХүүхдийнАрчилгаа #ХятадынУламжлалтАрчилгаа

Цайны домог — Навчинд шингэсэн тэнгэрЭрт урьд цагт, уулс үүлстэйгээ ярилцаж, салхи моддын навчсыг зөөлөн илбэдэг байсан ...
23/08/2026

Цайны домог — Навчинд шингэсэн тэнгэр

Эрт урьд цагт, уулс үүлстэйгээ ярилцаж, салхи моддын навчсыг зөөлөн илбэдэг байсан цагт нэгэн үзэсгэлэнт охин амьдардаг байжээ.

Тэр охин уулын бэлд ганцаараа амьдардаг хөгшин эмээдээ өдөр бүр ус зөөж, түлээ хагалж, уулын цэцэг түүдэг байв.

Нэгэн өдөр эмээ нь өвдөж, халуун нь бууж өгөхгүй байлаа.

Охин уулын оройд гарч, тэнгэр өөд харан:

— Эмээг минь эдгээх ямар нэгэн зүйл байвал надад өгөөч хэмээн залбирчээ.

Тэр шөнө сар уулын орой дээр мөнгөн гэрлээ асгаж, салхи нэгэн жижигхэн ногоон навчийг охины алган дээр авчирчээ.

Навч нь ер бусын анхилуун үнэртэй байв.

Охин навчийг буцалсан усанд хийтэл ус нь алтлаг шаргал өнгөтэй болж, уулын манан шиг зөөлөн үнэр өрөөг дүүргэжээ.

Эмээ нь тэр цайнаас амсаад нүдээ нээв.

— Энэ бол зүгээр нэг навч биш ээ, охин минь. Энэ бол уулын тэвчээр, борооны дурсамж, нарны илч, хүний сэтгэлийг өөртөө шингээсэн цай юм гэжээ.

Түүнээс хойш хүмүүс уулын тэр навчыг түүж, халуун усанд хандлан уудаг болжээ.

Халуун ус навчтай учрах тэр мөчид уулын салхи үлгэрээ ярьж, бороо дурсамжаа хуваалцаж, нар өөрийнхөө дулааныг аягандаа үлдээдэг гэдэг.

Тиймээс эртний хүмүүс:

“Цайны амтанд уулын түүх,
үнэрт нь борооны дурсамж,
уурт нь хүний сэтгэл бий.”

хэмээн ярьдаг байжээ.

Магадгүй тийм ч учраас бид аяга цай барихдаа түр ч болов яархаа больдог биз ээ.

Цай гэдэг —
навч, ус хоёрын уулзалт биш.
Хүн өөртэйгөө уулзах хоромхон мөч юм.

22/08/2026

OTGON брэнд бол миний бүтээхийг хүсэж буй амьдралын хэв маяг, тайван оршихуйн философи юм шүү.
OTGON – Цайгаар дамжуулан амьдралдаа өнгө будаг нэмж, цайны гайхамшигт ертөнцөөр хамтдаа аялах хамт олон бүтээдэг брэнд.

* 🍃 Дээд зэрэглэлийн цай
* 🫖 Цай уух соёл, ёслол, боловсрол
* 🌿 Эрүүл амьдралын хэв маяг
* 🤍 Тайван, ухамсартай амьдрал
* ✨ Эмэгтэйчүүдийн өөрийгөө хайрлах коммюнити

ChenPi хатаахдаа мандарины хальсны гадна талыг дээш харуулж, нарны шууд тусгалд хатаана.Эхний өдрүүдэд:* өдөр нь наранд ...
22/08/2026

ChenPi хатаахдаа мандарины хальсны гадна талыг дээш харуулж, нарны шууд тусгалд хатаана.

Эхний өдрүүдэд:

* өдөр нь наранд гаргах
* орой нь чийгнээс хамгаалж хураах
* үе үе эргүүлж жигд хатаах

Хальс бүрэн хатаж, дотор тал нь чийггүй болтол үргэлжилнэ.

陈皮 (Chénpí) — Гуандун мужын 新会陈皮 (Xinhui Chenpi) 🍊 Чэн пи хийхэд хамгийн гол нь зөв төрлийн мандарин байх ёстой байдаг. ...
22/08/2026

陈皮 (Chénpí) — Гуандун мужын 新会陈皮 (Xinhui Chenpi)

🍊 Чэн пи хийхэд хамгийн гол нь зөв төрлийн мандарин байх ёстой байдаг.

* Уламжлалт Xinhui Chenpi-д 新会柑 буюу Гуандун мужын “Xinhui” мандарин хэрэглэдэг.
* Хальс нь нимгэн, үнэрт тос ихтэй байх нь чухал.
* Химийн бодисоор боловсруулаагүй байх ёстой.

Дараахь байдлаар үнэлдэг.

* 1–2 жил → залуу Chenpi
* 3–5 жил → үнэр, амт илүү боловсорно
* 10+ жил → өндөр зэрэглэлийн Chenpi
* 20+ жил → маш үнэ цэнтэй ангилалд орно

Жил бүр хальсыг шалгаж, шаардлагатай үед дахин наранд хатааж, чийг болон хөгц үүсэхээс хамгаалах шаардлагатай.

🌿 Яагаад олон жил хадгалдаг вэ?

Шинэ хальс нь хурц цитрусын үнэртэй байдаг бол хөгшрөх тусам үнэр нь илүү гүн, модлог, чихэрлэг, зөөлөн болж өөрчлөгддөг. Тиймээс Chenpi-ийн үнэ зөвхөн “хэдэн жил болсон”-оос биш түүхий эд, гарал үүсэл, хадгалалт, үнэр, өнгө, цэвэр байдал зэргээс ихээхэн хамаарна.

⚠️ Гэртээ иддэг жимсээр хийхээс татгалзаарай. Худалдааны зориулалтаар пестицид/лав/хадгалалтын бодис хэрэглэсэн цитрусын хальсыг шууд ChenРi болохгүй. Мөн чийгтэй орчинд хадгалвал хөгц үүсэх эрсдэлтэй.

Таньд хэдэн жилийн настай ChenPi хэрэгтэй байна. Надруу DM бичээд хүссэн оныхоо ChenPi- г захиалаад авч болно.

☀️ Халуунд хоолойгоо хайрлая 🍐Зуны халуунд хүйтэн зайрмаг, мөстэй ундаа их хэрэглэхэд хоолой тавгүйрхэх үе бий.Ийм үед Л...
22/08/2026

☀️ Халуунд хоолойгоо хайрлая 🍐

Зуны халуунд хүйтэн зайрмаг, мөстэй ундаа их хэрэглэхэд хоолой тавгүйрхэх үе бий.
Ийм үед Лийрийн охь тус болдог шүү. 🍐✨

Өдөр бүр өөртөө болон хайртай хүмүүстээ анхаарал тавьж, хоолойгоо ч бас хайрлая. 💛

🍐 Лийрийн охь — зуны өдрүүдэд таньтай хамт.

#ЛийрийнОхь #ЗуныАрчилгаа #ХоолойгооХайрлая

香港迪士尼樂園 | Hong Kong Disneyland

Address

Kimka Office Center, 2-222
Zhongshan

Opening Hours

Monday 09:00 - 17:30
Tuesday 09:00 - 17:30
Wednesday 09:00 - 17:30
Thursday 09:00 - 17:30
Friday 09:00 - 17:30

Telephone

+8613527143435

Alerts

Be the first to know and let us send you an email when OTGON brand posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category